Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаан боллоо

251-300x145Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаан 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр боллоо.

Хуралдаанаар Иргэдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэл, Улсын Ерөнхий Прокурорын А/12, 32, 35, 229 тоот тушаалуудаар батлагдсан зааварт нэмэлт өөрчлөлт оруулах, Прокурорын байгууллагын мониторингийн үйл ажиллагааг шинэчлэн өөрчлөх, Прокурорын байгууллагын үүсч хөгжсөний 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэсэн 4 асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хуулийн төв байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч иргэдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үйл ажиллагааг  Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 18-д заасан иргэдийн үндсэн эрхийг эдлүүлэхтэй холбоотойгоор шуурхай, төвөг бэрхшээлгүй явуулж байх талаар үүрэг өгсөн.

Зөвлөлийн хурлаар энэхүү  үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн холбогдох заалтыг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар өмнө нь  Улсын Ерөнхий Прокуророос гаргасан тушаал болон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судалж санал боловсруулах ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.

121Прокурорын хяналтын ажлын шат дамжлагыг багасгах, иргэдээс прокурорын байгууллагад гаргаж байгаа өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэж байх шаардлагыг харгалзан хуульд заасан дээд шатны прокурор гэдэг ойлголтыг нэг мөр цэгцлэх зорилгоор Улсын Ерөнхий Прокурорын А/12, 32, 35, 229 тоот тушаалаар батлагдсан зааварт нэмэлт өөрчлөлт оруулах  асуудлыг мөн ажлын хэсэг байгуулж,  нарийвчлан судалж санал дүгнэлт гаргаж дахин танилцуулахыг  Улсын Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбатад үүрэг болголоо.

Зөвлөлийн хурлаар прокурорын байгууллагын мониторингийн үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар Нийслэлийн прокурор Б.Бат-Оршихын мэдээллийг хэлэлцэж, прокурорын байгууллагад захиргааны алба байгуулах, прокурорын туслах ажилтны үйл ажиллагааг шинээр тодорхойлох зэрэг асуудлаар зөвлөлийн гишүүд саналаа гаргаж,  зохих шийдвэр гаргахаар тогтлоо.

365Монгол Улсын прокурорын байгууллага 1930 оны 8 дугаар сард байгуулагдсан бөгөөд энэ жил 85 жилийн ой тохиож байгаатай холбогдуулж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг зарчмын хувьд шийдвэрлэж, ойг угтаж хийх ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахаар шийдвэрлэлээ.

Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж гаргах шийдвэр, авах арга хэмжээг богино хугацаанд ажил хэрэг болгохыг  Монгол Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан үүрэг болголоо.

14 56

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …