Сургалт судалгааны төвийн захирал Л.Болд хатагтай Элизабет Хов Овегийг хүлээн авч уулзлаа

DSC_0843-300x197Улсын Ерөнхий прокурорын туслах, Сургалт судалгааны төвийн захирал Л.Болд  манай улсад ажлын айлчлал хийж байгаа Олон Улсын Прокуроруудын Холбооны ерөнхий зөвлөх, хатагтай Элизабет Хов Овегийг 2015 оны 03-р сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.  

Хатагтай Элизабет Хов Ове нь Сургалт судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцаж Монгол Улсад болон Олон Улсын түвшинд хэрэгжүүлж буй прокурорын байгууллагын албан хаагчидын сургалт, хөгжлийн бодлого, цаашдын чиг хандлагын талаар харилцан ярилцав.

Уулзалтад Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны төвийн төлөвлөлт хариуцсан хяналтын прокурор Г.Ганчимэг, судалгаа хариуцсан хяналтын прокурор Ө.Алтантуяа, менежер Ж.Ичинхорлоо нар оролцлоо.

DSC_0826

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …