Л.Гантөмөр сайдын хууль зөрчсөн нэгэн үйлдэл

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд шинэ оны босгон дээр тушаал  гарган  МУИС-ийн захирлыг  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.  Тодруулбал  өнгөрсөн оны 12-р сарын 30-ны өдөр Д.Галтбаярыг өөрийнх нь хүсэлтээр  “дэвшүүлэн  зайлуулж” улмаар  Р.Бат-Эрдэнийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн Монгол улсын  их сургуулийн  захирлын  үүрэгт  ажилд томилсон байдаг.

Хэдийгээр   албан тушаалын  энгийн тушаал мэт харагдаж байгаа ч хууль зөрчсөн байгаа юм. Тодруулбал  БСШЖУ-ны сайд Л.Гантөмөр Боловсролын тухай хуулийн 28.1.12-ыг зөрчсөн байна.  Боловсролын тухай хуулийн 28.1.12.-д “Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага, албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага, төрийн өмчит олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх” гэж заасан байдаг.  Өөрөөр хэлбэл  МУИС-ийн  захирлыг томилохдоо сонгон шалгаруулалт явуулах ёстой байхад салбарын сайд нь сонгон шалгаруулалт явуулалгүй  шууд томилсон байгаа юм.  Сонгон шалгаруулал явуулаагүйгээс гадна захирлыг  томилоход шаардлагатай   АТГ,  Төрийн албаны зөвлөлийн  дүгнэлт, тодорхойлолтгүйгээр тушаал гаргасан нь  хууль бус үйлдэл юм.

Нэгэнт хууль зөрчсөн нь ил болсон тул  МУИС-ийн багш нар энэхүү хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахын төлөө эрх бүхий байгууллагуудад хандах эрх нь нээлттэй байгаа.

Тэгвэл сайдын  хууль зөрчин гаргасан  энэхүү тушаалаас нэгэн дүгнэлт, хардалт гарч байна.  Тодруулбал сайд хүн хуулиа мэдэхгүйгээр ийм тушаал гаргана гэж байхгүй.  Л.Гантөмөр сайд  Р.Бат-Эрдэнэд  нэг бол өртэй, эсвэл  өөрийнхөө алсын үйл хэргийн  төлөө  энэхүү суудалд томилж байж магад.  Дээрх магадлалаас хамгийн их  үнэнд ойртож байгаа нь  МУИС-ийг  хувьчлахын  тулд  шинэчлэл нэрээр үнэгүйдүүлж, энэхүү ажиллагааг  гардан гүйцэтгэх  ажиллагааг  Р.Бат-Эрдэнийг томилсон байх магадлал өндөр байгаа юм.  Өөрөөр хэлбэл Р.Бат-Эрдэнэ анхнаасаа шинэчлэл  хэмээн дуугарч, гар хөлөөрөө  Д.Галбаярыг тавьсан гэдгийг учир мэдэх хүмүүс нь ярьдаг.  Д.Галтбаяр нь  нэр баастаад ирэхийн цагт өөрөө энэхүү ажиллагааг гардан хийж байгаагаас зайлахгүй хэмээн хардаж байгаа хүн цөөнгүй байгаа.  Хардах хангалттай олон үндэслэл байгааг  ч ярьж байна.

МУИС-д шинэчлэл нэрээр юу болж байгааг бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …