Монгол Улс баяжуулсан, коксжих, сул коксжих, эрчим хүчний, хүрэн нүүрс зэрэг ангиллаар нүүрс экспортолж байгаа боловч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцохдоо тухайн нүүрсний ангиллаас үл хамааруулан илчлэгийг голлох үзүүлэлт болгож байсан.
2015 оны 3 дугаар сарын 16-ны Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж, нүүрсний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчмыг баталлаа. Ингэснээр экспортод гарч буй нүүрснээс нөөц ашигласны төлбөр тооцох аргачлал тодорхой болж, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457-2014” стандартыг үндэслэн жишиг үнийг тооцдог болсноор Монгол Улс олон улсын жишигт нийцсэн нэр томъёоллоор нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний үнийг зарлах ба бүс нутгийн стандартад нийцсэн ангиллаар бүтээгдэхүүнээ экспортлох боллоо.