TВ коктейл хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргалыг танихгүй хүн ховор. Тэрбээр “Сайн уу амьдрал минь”, “Мөнгөний гахай” зэрэг кинонд хөгжилтэй эрийн дүрийг бүтээсэн нэгэн.
Хошин урлагийн жүжигчин учир бүтээсэн дүрүүд нь хөгжилтэй байдаг ч яг амьдрал дээр бүрэг дуугай тал руу хэмээгддэг Өөскө саяхан нээлтээ хийсэн “Содура” киноны дүрээ “сайн бүтээжээ”.
Дэлгэцийн бүтээлийг гол дүрээс илүүтэй туслах дүр илүүтэй тодотгож бүтээлээ амилуулсан нь олонтаа байдаг. Тэгвэл уг кинонд тэрбээр “шигтгээ” дүрийг тун чадварлаг гаргажээ.
Тус дэлгэцийн бүтээлийн утга санаа товчхондоо, Содура бол тайгын охин. Түүний хүүхэд нас хөвчийн их тайгад өнгөрсөн хэдий ч хувьд заяаны эрхээр их хоттой амьдралаа холбоно. Гэвч хотын амьдрал түүнд зохисонгүй. Эцэст нь сэтгэлдээ гунигтай, зүрхэндээ шархтай тайга руугаа буцна. Ингээд түүнийг тайгын нууцлаг амьдрал угтаж авна…
Эх сурвалж: www.dorgio.mn