Театрын баярын мэндийг урлагийн залуучууддаа хүргэе

Comedy Tragedy MasksЖил бүрийн гуравдугаар сарын 27-ны энэ өдөр “Олон улсын театрын баяр”-ын өдөр тохиодог билээ. Энэ өдөр дэлхийн олон оронд театр урлагийн зүтгэлтнүүд баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, бүтээл туурвилаараа үзэгч түмэнтэйгээ учран золгож баяр бахдалаар дүүрэн өнгөрүүлдэг. Энэхүү гэгээн өдрийг тохиолдуулан Монголын театр урлагийн төлөө амь амьдрал, амжилт бүтээлээ зориулан яваа урлагийн залуучууддаа болон театр урлагаараа овоглон явдаг бүх уран бүтээлчиддээ баярын мэндийг дэвшүүлье.

    Монголын урлагийн залуучуудын холбооны хамт олон бид Монголын театр урлагийн хөгжлийн төлөө, уран бүтээлч залуучуудын амжилт алдар дагуулах бүтээл туурвилын төлөө олон арван төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг зохион байгуулахаар зорьж буйгаа энэ дашрамд дуулгахад таатай байна. Ингээд Монголын театр урлагийн зүтгэлтнүүддээ баярын мэндийг дэвшүүлж уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Урлагийн Янжинлхам бурхан өнөд ивээж явах болтугай…

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …