Зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй бусад нутгаар үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 12-14 метр, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтайн салбар уулс болон Их нууруудын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говийн бүс нутаг болон Хэрлэн, Онон, Халх, Улз голын сав газраар 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 3-5 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
