Бүсгүй таныг эр хүнд хаягдахад хүргэдэг 10 шалтгаан

b2368507f7716f60originalХайр гэдэг бол энэ дэлхийн хамгийн агуу, юуг ч, яаж ч өөрчилж чаддаг мэдрэмж. Хайрын төлөө эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрийгөө золиослоход бэлэн байдгийг та кино, зохиол бас амьдрал дээрээс ч харж байсан байх. Гэхдээ тийм агуу байсан хайр яагаад хөрдөг юм бол? Чиний төлөө амьдарна, чамгүйгээр би өөрийгөө төсөөлөхгүй байна хэмээж байсан эр хүн яагаад чамаас гэнэт явах болов? Мэдээж салахдаа чухам юуны учир өөрийг нь замын дунд орхиж байгаагаа үнэнээр нь хэлдэг эр хүн бараг байхгүй. Ихэнх нь яг л хэлэлцэж тохирсон мэт цөөн хэдэн шалтгааныг дурьддаг.

Ингээд интернэтээр, компьютерийн цаанаас авсан эрчүүдийн “чин шударга өчилийг” хүргэж байна. Хэрэв бүсгүй та хайртдаа хаягдаад, өөрт чинь нэгэн цагт тийм их хайртай байсан эр хүн яагаад зугтаах шахам холдсон шалтгааныг мэдмээр л байгаа биз дээ.

1.    Тэр /эрэгтэй/ гүнзгий харилцаанд бэлэн биш байсан

2.    Тэр /эрэгтэй/ бүсгүйдээ тийм ч хайртай биш болохоо мэдсэн

3.    Тэр /бүсгүй/ аминдаа арчаа муутай нэгэн байсан

4.    Тэр  /бүсгүй/ ор хөнжлийн ажилдаа муу байсан

5.    Бид байнга шахуу хэрэлдэж, санал зөрдөг байсан

6.    Тэр /эрэгтэй/ араар тавьсан, өөр бүсгүйд хайр “зарласан”

7.    Тэр /бүсгүй/ хэтэрхий үсэрхэг бас эршүүд зантай

8.    Бид тэс өөр хүмүүс

9.    Тэр /бүсгүй/ болзоондоо үргэлж хоцордог

10. Тэр /бүсгүй/ огтхон ч үнсэлцэж чаддаггүй

Эрчүүдийн өгсөн эдгээр хариултуудаас харахад талаас илүү хувь нь эрчүүдээс өөрсдөөс нь шалтгаалсан байгаа биз. Тэгэхээр бүсгүй та өөрийгөө буруутай гэж битгий зүхэж, шаналаарай. Хэрэв танд бас ийм асуудал тохиолдсон бол “түүнийг явахдаа юу гэж хэлснийг” гэдгийг хуваалцаарай.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …