“Ойрад Монголын түүх соёлын асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болов

11116139_912816095435686_1367117654_nТүүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв”, “Юм агай сан”, Оюутны эрдэм шинжилгээний “Тод дөрвөлжин” клуб, Халимагийн оюутан залуусын эрдэм шинжилгээний “Билгийн далай” клуб, Ховд их сургуулийн түүхийн тэнхимээс хамтран “Ойрад Монголын түүх, соёлын асуудлууд” сэдэвт олон улсын магистрант, доктарантын эрдэм шинжилгээний хурлыг 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ удаад Ойрад Монголын түүх соёлын талаарх судалгаа, шинжилгээний 9 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд хоёрдугаар шатанд шалгарсан илтгэлүүдийг эмхтгэн хэвлүүлж ном болгон гаргах гэнэ.

Жил бүр хүрээгээ тэлж бус тус эрдэм шинжилгээний хуралд олон улсын судлаач оюутнуудаас гадна хөдөө орон нутгаас Ховд их сургуулиас ирж оролцлоо.

11119462_912816042102358_395208391_n“Тод номын гэрэл” төвийн гүйцэтгэх захирал, доктор, дэд профессор На.Сүхбаатар хэлэхдээ: “Өвөрмонгол, Шинжааны багшийн их сургууль, Тува, Халимагийн их сургууль, Монголын дотоодын 5 их сургууль болох МУИС, МУБИС, СУИС, ХоИС, Улаанбаатар их сургуулийн магистрант, доктарантын 42 илтгэл нэгдүгээр шатанд ирсэн. Үүнээс 2 дугаар шатанд 24 илтгэлийг шалгаруулснаас өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд 9 илтгэлийг нь хэлэлцүүлж байна. Бусад 15 илтгэлд нь хэвлэгдэх эрх олгож, 24 илтгэлтэй сайхан ном хэвлэгдэн гарна. Эл хуралд жилээс жилд олон улсын оролцогчид нэмэгддэг вэ гэхээр өмнөх хурлуудын материалыг тэр даруйд нь орос, монгол хэл дээр хэвлэн нийтийн хүртээл болгодог нь илүү ач холбогдолтой байдаг.

11134283_912882432095719_1444051221_nЭнэ жилийн хувьд илтгэлүүдийг харж суухад маш өргөн асуудал хөндсөн байна. Хамгийн гол нь ойрад Монголчуудын түүх соёлын асуудлыг судалснаараа онцлог. Ойрад ард түмэн бол зөвхөн Монголчуудаас гадна Оросын Халимаг, Тува, Алтай, БНХАУ-ын ШУӨЗО, Хөх нуур муж, Өвөр Монгол зэрэг олон газар хуваагддаг. Энэ олон газрын докторант, магистрант, залуу эрдэмтэд маш олон талаас нь судалгаа хийж буй нь хамгийн чухал  юм. Эрдэмтэн, судлаачдын тэр бүр анхаарал тавьдаггүй жижиг сажиг асуудлуудыг анзааран барьж авч хөндөн судалснаараа онцлогтой сайхан эрдэм шинжилгээний хурал болж байна” гэв.

11146027_912816122102350_1324332332_nЭнэ жилийн олон улсын магистрант, доктарантын эрдэм шинжилгээний хуралд:

“Жангар хэмээх нэрийн талаар нэгэн санал”,

“Ойрад-Монголын Их цаазын хэрэгжилт ба зөрчил”,

“Эрдэмтэн К.П.Голстунскийн ойрад судлалд оруулсан хувь нэмэр”,

“V далай ламаас Галдан бошготод зохиож өгсөн Далх тэнгэрийн тахилга судрын тухай”,

“Алтайн урианхайн сур харваа дахь сурын дэвсэг бүжгийн анхны шинжлэл”,

“Дээд Монголын лалий дууны тухай”,

“Сэтэржавын туужийн эг эхийн шинжлэл, зарим үр дүн”,

“Баруун Монголчуудын уяа зангилааны соёл”,

“Баруун зүгт нүүсэн өөлдүүд” зэрэг Ойрад Монголын түүх соёлын асуудлыг хөндсөн 9 илтгэлийг хэлэлцлээ.

Мөн энэ үеэр “Bibliotheca oiratica-Biography serica” цувралын 5, 6 дугаар боть номын нээлт болов.

Г.Эрдэм

Ugluu-logo20

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …