Завхан аймагт хил дамнасан малын хулгай буурсан

11140163_394077834132128_7675782544591465354_oЗавхан аймаг нь Оросын Холбооны Улсын Тува улстай 165 км газраар хиллэдэг бөгөөд хилийн бүсэд мал бүхий иргэд олноор оршин суудаг юм. Хоёр орны иргэд хууль бусаар хил даван харилцан мал хулгайлах явдал ихээр гарч эрүүгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байсан нь саяхан билээ.
Гэтэл сүүлийн гурван жилийн хугацаанд Завхан аймгаас Тува улстай хиллэдэг бүсэд хил дамнасан малын хулгайн гэмт хэрэг нэг л бүртгэгдсэн байна.
Завхан аймаг дахь цагдаагийн газраас хил хамгаалах байгууллага болон хил хамгаалахад туслах хүчний гишүүд, дэмжигчидтэй гэрээний дагуу нягт хамтран ажиллахын зэрэгцээ мал, мах бэлтгэдэг 11-ээс 01 сарын хугацаанд сүүлийн 3 жил дараалан уг бүсийн найман чиглэлд машинт хөдөлгөөнт-эргүүл гарган ажиллуулж малчин айл өрх бүрт хүрч ажилласан бөгөөд иргэдээс өгсөн мэдээлэл, алдагдсан мал бүрийн араас уйгагүй хөөцөлдөн ажилласны үр дүн ийнхүү гараад байна. Мөн цагдаагийн газраас хилийн бүсийн бүх малын зургийг авч бүртгэлжүүлсэн байна.
Энэ талаар 2015 оны 03 сарын 25, 26-ны өдрүүдэд хоёр улсын хууль сахиулах байгууллагуудын Увс аймагт зохиогдсон “Хил дамнасан малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх” уулзалт зөвлөгөөний үеэр онцлон тэмдэглэсэн байна.

11050177_394078167465428_7759674280302670106_o 11130173_394077970798781_3080166635015044475_n

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …