Зам, тээврийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 86 дугаар тушаалаар Тавантолгойн орд газраас БНХАУ-д нийлүүлэх нүүрсний тээвэрлэлтийг Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай замаар тээвэрлэхээр тогтсон байна.
Тус шийдвэртэй холбогдуулан Тавантолгойн орд газраас Гашуунсухайтын боомт хүртэл нүүрс тээвэрлэж байсан “Тавантолгойн нүүрсний уурхай-Чулуун Овоо-Жавхлант баг-Гашуунсухайтын боомт-Улсын хил”-ийн чиглэлийн шороон замыг хааж, байгаль орны нөхөн сэргээх ажлыг уурхай эзэмшигч, тээвэрлэгч нараар гүйцэтгүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэхээр болжээ.