Волейболын эмэгтэй шигшээ баг ААШТ-д оролцоно

97Волейболын эмэгтэйчүүдийн 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Бээжин, Тяньжин хотуудад ирэх тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ баг оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Тэмцээнд 16 баг өрсөлдөхөөс манай шигшээ баг “В” хэсэгт Япон, Вьетнам, Тажикистаны багууд багтжээ. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн 16 тамирчин бэлтгэлд гарсан бөгөөд дийлэнх нь “Энагурэ” клубын тамирчид аж. Манай эмэгтэй шигшээ баг 2013 онд Тайланд улсад болсон Азийн АШТ-д XIV байрт орж байсан. 2015 оны Азийн АШТ-ий эхний хоёр байрт шалгарсан баг 2016 оны “Рио де Жанейро” зуны олимпийн наадамд оролцох эрхийг хүртэх юм.

эх сурвалж: bolod.mn

Санал болгох мэдээ

Э.Батшугар – Эрүүл мэндийн сайд уу, эмийн бизнес эрхлэгч үү?

Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарыг Эрүүл мэндийн сайдаар томилохдоо Ерөнхий сайд Н.Учрал нэгэн чухал тайлбар …