Жасрай сангийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал боллоо

1 zuragЖасрай сан, МУИС, НАМЗХ-ноос оюутнуудын дунд зохион байгуулсан “ТОГТВОРТОЙ ЭДИЙН ЗАСАГ: бодлого, шийдэл”эрдэм шинжилгээний бага хурал 4 сарын 13-нд МУИС-ийн дугуй танхимд боллоо.

Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг Жасрай сангаас жил бүр зохион байгуулдаг бөгөөд эдийн засгийн чиглэлээр их, дээд сургуулиудад суралцаж буй оюутан залуучуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, бүтээлийг хэвлэн нийтэлж, олон нийтэд хүргэхэд туслах, түүнчлэн нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилготой аж. Мөн оюутан залууст өнөөгийн эдийн засгийн хямрал, түүнийг шийдвэрлэх хувилбар, арга замын талаарх өөрсдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэх бололцоо олгож буйгаараа онцлог юм.

Эрдэм шинжилгээний бага хуралд П.Жасрай агсны зээ охин, Жасрай сангийн тэргүүн, МАН-ын Нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга А.Ариунзаяа оролцсон юм. Тэрбээр эрдэм шинжилгээний бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Та бид өнөөдөр энд хуран цугларч энэхүү “Тогтвортой эдийн засаг: бодлого-шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар эх орныхоо хөгжил дэвшлийн тухай ярилцаж, алдаа оноогоо шүүж, санал бодлоо солилцож, ялангуяа Монголын ирээдүйн эдийн засгийн бодлого тодорхойлогчдыг бэлтгэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа нь Жасрай гуайн үйл хэргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж байна.Өнөө маргаашаа бодвол Талхаа барь , Хагас жил, жилийн дараахийг гэвэл ногоогоо тарь, Зуун  жилийн цаадахыг гэвэл мод тарь, залуучуудаа дэмж гэдэг  ухаантай үг байдаг.Энэутгаараабидоюутанзалуусдааөөрийгөөхөгжүүлж, найз нөхөд, хүрээлэн буй орчныхоо хүмүүстэйгээ оюуны баялагаа хуваалцахад дэмжлэг үзүүлж ажилладаг гэдгийг энд дурдах нь зүйтэй. Өнөөдөр манай улсад шинжлэх ухааны үндэслэлтэй дунд, урт хугацааны  Хөгжлийн нэгдсэн бодлого, стратеги төлөвлөгөө байхгүй байна. Энэ талаар саяхан болсон “Эдийн Засгийн форум” дээр тусгайлан авч үзсэнийг Та бүхэн мэднэ байх. Иймд бид алсын хараатай, цэгцтэй бодлоготой болцгооё. Үүнийг боловсруулахад өнөөдрийн илтгэгчдээс үнэтэй санал, зөвлөмжүүд гарч ирнэ гэдэгт бид найдаж байна”хэмээлээ.

2 zurag

Энэхүү ЭШБхурал нь 4 дүгээр сарын 2-нд Дархан хотод зохион байгуулагдсан бөгөөд эхний 3 байр эзлэсэн оюутан залуус өнөөдрийн хуралд ирж оролцсон юм байна. Энэхүү хуралд танилцуулагдсан 15 илтгэлээс гурван байр тодруулан өргөмжлөл, мөнгөн шагнал, мөн оролцогч бүрт дурсгалын зүйл гардуулжээ. МУИС-ийн Б.Эрхэмбаяр “Монгол Улсын гадаад худалдаа, түүнд үзүүлэх валютын хэлбэлзлийн нөлөө, гравитацын загвар” сэдвээр илтгэл тавьж Тэргүүн байр эзэллээ. Түүний судалгаанаас гарсан дүгнэлт: “Монгол Улс гадаад худалдааны бодлогын боломжит нөөцийн 70%-ийг л ашиглаж байна. Энэ нь 2009 оны үзүүлэлттэй адил байгаа нь Монгол Улс сүлийн 6 жил гадаад худалдааны бодлогодоо ер анхаараагүйг илтгэж байна.”
Удаах илтгэгч М.Маргад мөн “Гадаад валютын дотоодын захын дарамтыг хэмжиж, ханшийн хямралыг урьдчилан мэдээлэх нэгдсэн индикатор тооцох нь” илтгэлийн дүгнэлт хэсэгдээ: “2013 оны 12-р сараас эхлэн ханшийн хямралыг урьдчилан мэдээлэх нэгдсэн индикатор нь босго утгаа давж 10 сар тасралтгүй хямралын дохио өгсөн бөгөөд 2014 оны 9-р сараас босго утгаасаа буурсан хэдий ч 2015 оны 1-р сараас өсөх хандлагатай байна.”

3 zurag
Гутгаар байрны эзэд Э.Золбаяр, Б.Насан-Эрдэнэ, Б.Цэнгэл, Г.Түвшинбаярнар “Барьцаалан зээлүүлэх газрын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэлээр оролцсон бөгөөд дүгнэхдээ: “Улаанбаатар хотод 2014 оны байдлаар 553 ломбард байдгаас 121-с түүвэр судалгаа авсан. Ломбардын хүү өндөр, зохицуулах, хянахТөрийн байгууллага байхгүй. Зээл авагчид ихэвчлэн 150,000 төгрөгийн зээлийн үнэт эдлэл барьцаалж авдаг. Өдөрт дунджаар нэг ломбарднаас 12-13 хүн зээл авдаг, үүнээс үзвэл Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 7000 хүн шинээр зээл авдаг байна.”
гэх мэтчилэн оюутан залуус маань нүдээр өнөөгийн нийгмийн санхүү эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэсэн, шийдэл, гарцыг олох гэсэн сайхан хурал боллоо.

 

4 zurag

Хуралд оролцсон оюутнуудаа 4 дүгээр сарын 18-ны Бямба гарагт Дархан-Уул аймгийн “Монгол Алтан тос” ХХК-ийн үйлдвэрийн байртай танилцах, Дархан хотын эдийн засгийн чиглэлийн оюутан залуусын дугуй ширээний ярилцлагад авч явах юм байна. Энэхүү аялалын аюулгүй байдалд Ард Даатгал ХХК анхаарч оюутан залуусын амь нас, эрүүл мэндийн даатгалыг хариуцах ажээ.

 5 zurag

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …