Ц.Элбэгдорж ард түмэнтэйгээ баяраа хуваалцлаа

dorgio-oomuuu. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд цугласан олонд хандан үг хэлж, баяраа хуваалцлаа. Тэрээр 50.23 хувийн олонхийн саналаар улиран сонгогдлоо.
Ардчилсан намаас нэр дэвшигч, Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хөх мөнгөн тэнгэр, Эзэн Чингисдээ баярлалаа. Өнөөдөр 2.9 сая Чингис Монголын тал нутагт сэрж байна. Бид ард түмэн та бүхнийхээ төлөө, Монгол Улс таныхаа төлөө, өсгөсөн хүү шиг тань үнэнчээр зүтгэнэ. Би ард иргэддээ эрх чөлөө аз жаргалыг эдлүүлэхийн төлөө, шударга ёс тогтоохын төлөө, улс орныхоо хөгжил дэвшлийг улам эрчимжүүлэхийн төлөө зүтгэх болно. Ардчиллын буянаар, ард түмний буянаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд дэлхийн нүдийг нээсэн, чихийг дэлдийлгэсэн сайхан сонгууль боллоо. Ард түмний буянаар алдартай аварга, анх удаагаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ. Энэ бол Ардчиллын буян. Энэ бол ард түмний минь буян. Надтай өрсөлдөж, нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нартай хамтран ажиллах болно. Ард түмний минь хийморь сүлд ажил үйлс нь үргэлж өөдрөг байх болтугай. Миний Монгол мандтугай, Монгол түмний минь эрх чөлөө, тусгаар тогтнол мандтугай.  Монгол Улсын төлөө зүтгэе” гэлээ.

Мөн энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм.

Тэрээр “Сонгуульд ялалт байгуулсан ерөнхийлөгчидөө баяр хүргэе. Бид хамтдаа Монгол орноо цэцэглүүлэн хөгжүүлж чадна. Сонгууль дууссан одоо ажлаа хийх цаг ирлээ.  Өнөөдөр УИХ-ын чуулган болон байнгын хороод хуралдана. Дөрвөн хоногийн өмнө Ерөнийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн дүнгээс үл хамааран сонгуулийн маргаашийн өдөр ажлаа хийнэ гэж хэлж байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлаа хийгээд сууж байгааг дуулгахад таатай байна” гэлээ.

zangia

Сүхбаатарын төв талбайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баярыг хуваалцахаар УИХ-ын гишүүд, Нийслэлийн удирдлагууд, АН-ын гишүүд дэмжигчид олноороо цугласан байлаа. Харанга, Хурд, Никитон хамтлагууд ая дуугаа өргөлөө.

 

ebee erun

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …