Манай цэргийн үлээвэр хөгжимчид Хабаровскт тоглоно

79593f9b091ceb2fbigМанай Бүх цэргийн үлээвэр найрал хөгжимчид ОХУ-ын Хабаровск хотноо очиж аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан “Амурын долгион-2015” наадамд оролцон Хятад, Умард Солонгосын  мэргэжил нэгтнүүдтэйгээ өрсөлдөнө. Хабаровск, Амур дээрх Комсомольс гэсэн хоёр хотод зэрэг  болох энэ наадамд оросын Хабаровск, Владивосток, Петропавловск-Камчатск, Екатеринбургийн цэргийн хөгжмийнхөн бас оролцох юм.
Наадам оролцох бүрэлдхүүн сонгодог, жааз, ардын дуу, маршууд тоглож өрсөлдөнө.
Энэ наадмын урилгыг 30 улс оронд хүргүүлсэн ч одоогоор гурван орон л оролцохоо илэрхийлээд байгаа юм байна.
Жил бүр уламжлал болж зохиогддог энэ наадмын өнгөрсөн жилийнхэд зөвхөн Монгол, Японы цэргийн үлээвэр хөгжмийнхөн л оролцож байжээ.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …