Жүжигчин Р.Анхням “Алтан гадас” одонгоор шагнуулжээ

32_b1e58a112e8d96a58dfab25019a3f6656b4e0655Жүжигчин Р.Анхням сүүлийн жилүүдэд гадаадын уран бүтээлчидтэй хамтрах болсон. Өвөрмонголчуудын бүтээсэн “Гаадан Мээрин” хэмээх түүхэн киноны гол дүрд тоглон БНХАУ-ын кино наадмаас томоохон шагнал хүртсэн.

Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн БНХАУ-ын зохиолч Зянь Руний “Чонон сүлд” романаас сэдэвлэсэн Франц, Хятадын уран бүтээлчдийн хамтын бүтээл “Чонон сүлд” кинонд тоглосон.

Оскарын шагналтай найруулагчийн найруулсан “А” зэрэглэлийн киноны гол дүрийг бүтээсэн түүнийг монголын төр үнэлж Алтан гадас одонгоор шагнаж, шагналыг Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөр гардуулж өглөө.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Алтан гадас” одонгоор шагнаж итгэл хүлээлэгсэнд баярлалаа. Цаашид илүү ихийг хийх болно” хэмээн бичжээ.

download

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …