Найзуудаараа үзэх кино – “3 найз: Яасан байх нь уу?”

11134208_921013924615903_289329990_nНөхөрлөлийн үнэ цэнийг хөгжилтэй байдал, хөгтэй явдлаар харуулдаг “Гурван найз” олон ангит киноны үргэлжлэл болох “Гурван найз: Яасан байх нь уу?” УСК энэ сарын 22-ноос эхлэн “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо”, “Хүннү”-гийн дэлгэцнээ гарах гэж байна.

Хүүхнүүд хөл алдан гүйдэг хөөрхөн төрсөн Төгөлдөр, охидын араас гүйх овжин сэргэлэн Цэрэндалай, сав л хийвэл бүтэлгүйтэх сайхан сэтгэлтэй Санчир гурав энэ удаад нөхөрлөлийнхөө 22 жилийн ойгоор амьдралдаа хэзээ мартагдахааргүй дурсамжтай, сургамжтай баярыг тэмдэглэх болно. Тэд гурвуулаа өөр зан араншинтай, сонирхолтой хүмүүс ч гэсэн бие биенээ гэсэн сэтгэлээрээ нэгдэж байдаг. Кинонд анд нөхдийн бие биенээ гэх сэтгэл, найз гэдгийн мөн чанар, сайндаж, муудсан ч үргэлжилсээр байдаг нөхөрлөлийн тухай харуулсан байна.

Ингээд уншигчдадаа “Гурван найз: Яасан байх нь уу?” киноны зураг авалтын үеийн фото зургуудаас хүргэж байна.

11118739_921013891282573_28183477_n

Төгөлдөрийн дүрийг бүтээсэн О.Тэмүүжин, Санчирын дүрийг бүтээсэн Д.Түвшинтөр, Цэрэндалайн дүрийг бүтээсэн жүжигчин Г.Анхбаяр нар.

11130676_921013914615904_1466834400_n

Гол дүрийн жүжигчдэд найруулагч Ч.Ганзориг зааварчилгаа өгч байгаа нь.

11126852_921013917949237_1247771558_n

Пабын эзэн Баасан ахын дүрийг бүтээсэн жүжигчин Л.Дэмидбаатар.

11164211_921013907949238_99044898_n

Киноны ерөнхий найруулагч Ч.Ганзориг зураглаач нарт зааварчилгаа өгч байгаа нь.

11178530_921013897949239_990910087_n

Цэрэндалайн сүйт бүсгүй Сарнайн дүрийг бүтээсэн жүжигчин Г.Нарансолонго.

11117532_921013901282572_1767886122_n

Төгөлдөрийн хүргэн дүүгийн дүрд тоглосон жүжигчин Х.Мөнгөнсүх, Санчирын найз бүсгүйн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баярмаа нар.

 11164216_921013921282570_1396906358_n

Пабын бармен Даваагийн дүрийг бүтээсэн жүжигчин Г.Эзэнмөнх.

11033114_921014287949200_1543234314_o

Ламын дүрд тоглосон “Маск” продакшны жүжигчин Э.Алдар.

11180075_921014041282558_280390261_n

Мөн ламын дүрд тоглосон жүжигчин Батаа буюу Д.Баттөмөр.

11157953_921013911282571_1960579050_n

Жүжигчин Г.Эзэнмөнх, жүжигчин Х.Мөнгөнсүх, Санчирын эгчийн дүрийг бүтээсэн жүжигчин Ш.Алтанцэцэг, жүжигчин Д.Түвшинтөр, жүжигчин О.Тэмүүжин, жүжигчин Л.Дэмидбаатар, жүжигчин Г.Нарансолонго нар.

11178550_921013927949236_1507849252_n

Гол дүрийн жүжигчид найруулагчийн хамт селфидсэн нь.

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …