Дуучин Баярцэцэгийн 1 сая гаруй хүнд таалагдсан “Содон аялгуу”

Дуулсан дуу болгон нь хит болж,  чанар чансааг өөрийн сонсогч фэнүүддээ мэдрүүлдэг чадварлаг дуучин бол Б.Баярцэцэг. Тэрбээр уран бүтээлээрээ өвөрмөц аялгууг эгшиглүүлдэг гэдэгтэй хэн ч маргахгүй.

“Хөгжимгүй бол миний амьдрал утга учиргүй” хэмээн хуучилдаг  дууч бүсгүй рок попын тогоонд өөрийн байр сууриа аль хэдийнээ тунхагласан. Түүний уран бүтээлүүд нь сэтгэлд хоногшин үлддэг.

Дуучин хүний уран бүтээлийг хэдэн хүн сонссон гэдгээр нь рэйтингийн тогтоож болох. Тэгвэл Б.Баярцэцэгийн “Содон аялгуу” дууг 1.142.839  хүн үзсэн бөгөөд 1316 хүнд таалагдсан байна. Энэхүү үзүүлэлт нь зөвхөн Youtube сувгаар үнэлсэн үнэлгээ юм. Хамгийн олон хүн сонсож, мянга гаруй сонсогчид таалсан “Содон аялгууг” дахин таны сонорт хүргэж байна.

эх сурвалж: urlag.mn

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …