АНУ-ын Юта мужийн иргэн Ребекка Франсис нь Америк төдийгүй дэлхий даяар танигдсан анчин эмэгтэй юм. Тэрээр өөрийн фэйсвүүх хуудсандаа агнасан амьтныхаа дэргэд инээж авахуулсан зургаа удаа дараа оруулсан нь олон хүмүүсийн эгдүүцэл, дургүйцлийг төрүүлсэн байна. Түүгээр зогсохгүй бяцхан охиддо ан агнахыг зааж өгдөг гэнэ. Түүний эдгээр зурагнуудыг харсан Английн жүжигчин, амьтан хамгаалах нийгэмлэгийн гишүүн Рики Жервейс түүнээс: “Та сайхан амьтан алаад, дараа нь инээмсэглэж, түүнтэй хамт зураг авч танд тийм их таашаал төрүүлдэг үү?” гэж фэйсвүүк хуудсанд нь асуулт асуужээ. Хатагтай Ребекка Франсис ангасан амьтны зураг бүхий пост нь 2 өдрийн дотор 150 мянган лайк, 60 мянган шэйр хийгдсэн байна. Тэрээр жирэмсэн байх даа, охидыгоо нялх байхад нь, бага насны охидтойго хамт гэх зэрэг аль ч нөхцөлд ан агнах дуртай үйлдлээ зогсоогоогүй ажээ. Түүний ангийн гол хэрэгсэл бол эвэр нум, мэргэн буудагчийн буу юм.
Сонирхуулахад Ребекка Франсис 2010 оны АНУ-ын “Экстрем ан”-ийн шилдэг анчинаар шалгарч байсан ажээ.
Ц.Мөнх