“Би Жи Би Би” компанид албан шаардлага хүргүүлж байжээ

bd0fdc45048f6020aebe170577fcdb4cБаянгол дүүргийн 14 дүгээр хороо, орон сууцны 16 дугаар байрны иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч өнгөрсөн оны 10 дугаар сард “Би Жи Би Жи” компанийн барьж байгаа барилгын ажлын явцад хяналт шалгалт хийжээ. Шалгалт хийхэд хорооны Засаг дарга болон СӨХ-ны гүйцэтгэх захирал, иргэдийн төлөөлөл байлцсан байна.

16 дугаар байрны зүүн талын далангийн дагуу хамгаалалт хийлгүй газар шорооны ажил хийснээс нягтруулсан шороо их хэмжээгээр нурж хөндий үүссэн, зам, талбайн хавтан хөдөлгөөнд орж нурах аюултай болсныг шалгалтаар тогтоосон байна.

Мөн автомашинууд байрлуулсан нийтийн эзэмшлийн зам, талбайгаар иргэд зорчиж байгаа нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 /хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан/ заалтыг зөрчсөн гэж үзжээ.

Иймээс тухайн орчинд аюулгүйн бүс татан хамгаалалт хийж, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, нурсан газарт бэхэлгээ, хүчитгэлийг мэргэжлийн байгууллагаар яаралтай хийлгэн хэвийн байдалд оруулахыг “Би Жи Би Жи” компанид үүрэг болгож байжээ.

Тус компанид барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрлийг БХБЯ-наас 2014.07.22-ны өдөр олгосон байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …