Дуучин С.Жавхлан түймрийн голомтод ажиллаж байна

eeeeeeeeЭх орон шатаж байгаа тухай   мэдээлэл, нүд хальтрам  фото зургууд ар араасаа  хэвлэл мэдээллийн хэрэгслээр цуварч иргэдийн сэтгэлийг эмзэглүүлж байгаа энэ цаг үед Эх оронч сэтгэлтэй хэн бүхэн өөрийн чадах чинээгээрээ  гал түймрийн эсрэг хувь нэмрээ оруулахыг эрмэлзэх болсон. Энэ дунд  ”Эх орноо хайртай” гэж хийсэн хоосон цээжээ дэлдэгчдээс илүүтэй эх орныхоо төлөө сэтгэлээ чилээж дуулах дуу, өмсөх хувцас, ярих үг, итгэл үнэмшилдээ Монгол  нутгаа гэсэн сэтгэлээ чилээж явдаг МУГЖ дуучин Самандын Жавхлан “Хамаг Монгол”  төслийнхөө хамт олны хамтаар  Дорнод  аймгийн Баян-Уул суманд гарсан түймрийн  голомтонд ажиллаж байгаа тухай мэдээлэл ирлээ.IMG_2891

Эх орон, ард түмэн, аав ээжийн  тухай аялгуут сайхан  дуугаа түмэндээ хүргэдэг   дуучин С.Жавхлан энэ удаа эх орноо гал түймрийн аюулаас  хамгаалах үйл хэрэгт өөрийн биеэр гар бие оролцож, хий хоосон ярих төдий биш, үйл хэргээрээ эх орныхоо төлөө зүтгэдэг гэдгээ харууллаа.

Эх сурвалж: Shuurhai.mn

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …