Онигоо, онигоо, онигоо

05өөөөө

Амралтын өдөр ойртож байна, ажлын ачааллаасаа салж жаахан ч гэсэн инээгээд аваарай.

 

Гар утсаараа маш удаан ярьдаг байжээ. Нэг ярихаараа бүр зоолттой 5, 6 цаг болдог байжээ. Тэгтэл нэг удаа охины утас дуугаран 2 цаг яриад л тасалчихжээ. Аав ээж нь 2-хон цаг утсаар ярьсан охиноо гайхан цаад хүнтэйгээ муудалцчихсан юм байхдаа гэж санаа нь зовон юу болсныг асуутал:
– Аан дугаар андуурчихсан хүн л байна гэжээ

***

Элбэгдорж Далай лам 2 нэг өдөр уулзацгаажээ. Далай лам Элбэгдоржоос самаа өгч байгаач гэхэд Элбэгдорж та халзан юм байж яах нуу гэтэл Далай лам  өөдөөс нь чи надаас ороолтыг маань гуйхад  би чамд юм хэлээгүй байхаа гэжээ

***

Coca cola компаний захирал ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай уулзаад “Та хуучин СССР-ын үеийн улаан далбаагаа сэргээгээд доод буланд нь жижигхэнээр Coca cola гээд бичвэл манай компани танай улсын 5 жилийн улсын төсөвтэй чинь тэнцэх мөнгийг төлье” гэжээ.

Тэгсэн чинь Путин ерөнхий сайд руугаа харснаа “ Манай Аqua fresh-тэй байгуулсан гэрээ хэзээ дуусах билээ” гэж асуужээ

***

Туранхай хvн, тарган хvн 2тааралдав.
-Туранхай нь: Тарган тавтай хаваржиж байна уу?
-Тарган нь: Мэнд ээ Онд мэнд оров уу?

***

Эрүүлжүүлэхэд нэг согтуу залуу байцаагдана.

Цагдаа: Овог?
: Хэий?
Цагдаа: Нэр?
: Мийюу?
Цагдаа: Хэй Ми Юу гэнүү. Муу архичин чинь хужаа байсымуу?

***

Нэг оюутан түүxийн xичээлийн шалгалт өгч байв. Багш:
-19-р зууны үеийн монголчуудийн амьдрал ямар байсан бэ?
-Хэцүү байсан.
-Ямар байсан гэнээ?
-Иx xэцүү байсан.
-Тэгээд цааш нь ярьдаа?
-Тэгээд бүүр их хэцүү болсоон.

***

Эзэнгүй арал дээр Итали, Франц, Монгол 3 хаягджээ
Эхний өдөр: Итали гуяныхаа махнаас хэсэгхэнийг авч хоол хийж гэнэ.
2 дахь өдөр нь: Франци булчингийнхаа махнаас авч хоол хийж гэнэ.
3 дахь өдөр нь: Монголын хоол хийх ээлж болж гэнэ. Монгол өмдөө тайлтал
Итали,Франци 2 алгаа ташин зайдас зайдас гэж баярлав Монгол : Хуцалгүй нэг,нэг аяга тараг уугаад унтацгаа гэв

***

-Худалдагчаа, тэр цавуунаасаа нэгийг өгөөч.
-Чи цавуу үнэрлэдэг юм уу?
-Үгүй ээ, миний гутал урагдчихсан юм…
-Цавуу үнэрлэхээр гутал чинь бүтэн болно гэж бодоо юу?…Новш оо?

***

Эмээ нь хүүдээ:

– Хүү минь наад цамцаа наранд өлгөж хатаа.

– Хүү цамцаа барьсаар гарав. Хэсэг хугацааны дараа дахин
цамцаа барьсаар орж ирэв.

– Цамцаа яагаад өлгөөгүй юм бэ?

– Наранд нуруу маань хүрэхгүй байнаа.

***

Ойн атман арслан зам дээр хэвтэж байжээ.
Гэтэл туулай таараад: -Та чинь яагаад энд хэвтэж байдаг билээ.
Арслан:-Машинд дайруулчихлаа.
Туулай:-Сэгсийсэн юм чинь замаа харж явахад яадаг юм бэ? гэжээ

***

Нэг шинэ цэрэг явж байгаад илжигтэй таарав. Илжиг:
– Чи хэн бэ? гэсэнд цэрэг цээжээ түхийлгэн хоолойгоо бүдүүсгэж ирээд
– Би генерал байна гэж их л додигор хэлэв. Илжиг
– Чи генерал бол би морь юм байна л даа.

***

Ресторанд:
Зөөгч зочны захиалсан хоолыг нь авч ирэхдээ тавган дээрх махыг эрхий хуруугаараа дарчихсан байхыг харсан зочин зэвүүцэж:
-Чи чинь яахлаараа хүний иддэг хоолыг хуруугаараа дардаг билээ?
Зөөгч:
-Уучлаарай ах аа, би гал тогооноос нааш ирэх замдаа энэ махыг гурав дахиа унагахгүй л гэж…

***

Чапаев Петка хоёр дурьдатгалаа бичиж сууна. Чапаев:
– “чээж” гэж бичдэг билүү, “цээж” гэж бичдэг билүү? гэхэд нь:
– Юу бичээд байгаам бэ! Ийм хэцүү үг сонгож байхаар амарханаар нь “мээм” гээд л биччихгүй юу даа
– Болохгүй байна аа. Тэгвэл ийм өгүүлбэр болох гээд байна. “Эх орноо мээмээрээ хамгаалж тулалдаж явлаа”…

***

Вовка сургуулиасаа харьж ирээд аавдаа:
– Аав, таныг математикийн  багш ирээрэй гэсэн
– Юу болоов?
– Багш надаа 7х9 хэд вэ гэсэн тэхээр нь 63 гэлээ, 9х7 хэд вэ гэхээр нь ЯМАР АЦНИЙХ НЬ ЯЛГАА БАЙНАА гэсийн
– Тийш дээ ялгаагүй ш дээ, аав нь маргааш очноо
… … дараагийн өдөр вовка харьж ирээд:
– Аав та сургуулиар оров уу?
– Амжаагүй л байна
– Тэгвэл тамирын багштай бас уулзаарай
– Бас яасан
– Багш баруун гараа өргө гэлээ өргөлөө, зүүн гараа өргө гэлээ өргөлөө, баруун хөлөө өргө гэлээ өргөлөө, зүүн хөлөө өргө гэлээ тэхээр нь
ХААШАА ЮМ ТЭГЭЭД БООВОН ДЭЭРЭЭ ЗОГСОХ БОЛЖ БАЙНА УУ гэсэн
– Тийш дээ чиний зөв, аав нь очноо
… дараагийн өдөр вовка:
– Та сургуулиар оров уу
– Бас амжсангүй ээ
– Тэгвэл очих хэрэггүй ээ, намайг хөөчихсөн
– Яагаад?
– Өнөөдөр захирал өрөөнд орсон чинь математикийн багш багш, тамирын багш, зургийн багш 3 сууж байна
– ЗУРГИЙН БАГШ ЧИНЬ ЯМАР АЦАА ХИЙГЭЭД СУУЖ БАЙСИЙН
– Харин би бас тэгж л асуусан чинь  намайг сургуулиас хөөчихлөө

***

– Энэ 5 номерийн хоригдол яаж оргож чадав
– Өөрт нь түлхүүр байсымаа
– Чи яахаараа тэрэнд түлхүүрээ өгчдөг билээ
– Муушиг тоглоод алдцымаа

 

Эх сурвалж:  Facebook – https://www.facebook.com/groups/287698541291064/

https://www.facebook.com/satsocartoon?

Ugluu-logo6

Санал болгох мэдээ

Мөнгөн шөнийн инээмсэглэл -2017 /хошин видео/

Ugluu.mn