Америкын нэрт загвар өмсөгч, жүжигчин, хөнгөн атлетикч Эмиеэ Мулинс бол жинхэнэ хүчирхэг эмэгтэй. Өдгөө 37 настай тэрээр өвдөгнөөсөө доош хөлөө тайруулсан ч шаргуу хөдөлмөрийнхөө дүнд эл бүх алдар хүндийг олж авсан юм.
Тэрээр 1 настай байхдаа хөлөө алдсан ч хэзээ ч өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй, бусдад өрөвдүүлсэн хүн болохгүйн тулд шаргуу спортоор хичээллэж, Жоржтауны их сургуулийг дүүргэж эд эрхтэн нь бүрэн бүтэн ямар ч хүнээс дутахааргүй гэдгээ харуулж чаджээ. Эмиеэ алдарт загвар зохион бүтээгч Александр МакКүйний модель бөгөөд 1996 оны паралимпын 100 метрийн гүйлтийн аварга юм.
М.Сониуч