Балтимор хотод жагсагчид цагдаа нартай мөргөлдөж 15 цагдаа гэмтэж хэдэн арван босогчидийг баривчилжээ. Цагдаа нар жагсагчидийг дээрэм хийх болон бусад гамт үйлдэл хийхээс сэргийлж байгаа ч тэд дэлгүүр тонох, гал тавих зэрэг балмад үйлдэл хийсээр байна. Тэднийг зогсоохын тулд АНУ-ын Аюулгүй байдлын албанаас 500 гаруй цэрэг илгээжээ. Үүнээс гадна гудамжинд 6000 гаруй албан хаагчид хамгаалалтанд зогсож байгаа юм. Өнөөдрийг хүртэл тэд хэд хэдэн удаа цагдаа нартай мөргөлдсөн ба 20 гаруй босогчдийг баривчилсан ба хэд хэдэн цагдаа гэмтэж хоёр нь хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн аж. Тэд босогчдийг намжаахын тулд нулим асгаруулагч хий, резинэн сум ашиглаж байна. Хотын захирагч Мэрилэнд Ларри “ Бид өнөөдөр газар авсан дээрэм хүчирхийллийн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Жагсаал хүчирхийлэл хоёрын хооронд маш их ялгаа бий. Харин тэдний үйлдсэн хууль бус үйлдлийг заавал хуулийн дагуу шийдвэрлэх болно” гэж мэдэгдлээ.
Б.Нарангэрэл