Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах Архивын Ерөнхий газрын конторын барилгын нээлттэй дуудлага худалдаа зарлагдсан байна. Уг барилга нь хотын төвийн “А” зэрэглэлд байрладаг.
Энэхүү барилга нь архив, конторын зориулалтаар баригдсан, барилгын хэмжээ 72х14 метр, оффисын өрөө болон баруун, зүүн талын жигүүр болох хадгаламжийн сангийн хэсэг гэх мэт нийт 58х34 метр хэмжээтэй.
Тус барилга нь 3 давхар нийт 3528 м.кв талбайтай, бетонон суурьтай, 64-ын ханатай, төвийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон байгууламж юм. Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10.30 цаг хүртэл Төрийн өмчийн хорооны 420 тоот өрөөнд хүлээн авна.
Дуудлага худалдааны нөхцөл нь үл хөдлөх хөрөнгийг Хууль зүйн яам болон Худалдагч болох Төрийн өмчийн хороо нь Худалдан авагч буюу Дуудлагын худалдааны ялагч талд Архивын ерөнхий газрын төв барилга баригдаж дууссаны дараа хүлээлгэн өгөх юм.