Сүхбаатар сумын 448,800 га талбай ой хээрийн түймэрт өртсөн байна

11148820_376971902510760_8766141838634160200_oСүхбаатар сумын нутаг “Дармийн шанд” гэдэг газарт дамжин орж ирсэн хээрийн түймрийн талаархи урьдчилсан мэдээ

-2015 оны 04-р сарын 29-нд Дорнод аймгийн Булган сумын нутгаас гарсан хээрийн түймэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг “Дармийн шанд” гэдэг газраар дамжин тус сумын нутаг дэвсгэрийг хамарсан хээрийн түймэр гарсан.
-Аймгийн болон сумын Онцгой комисын бүрэлдэхүүн хуралдан холбогдох шийдвэрүүдийг гарган зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж холбогдох шийдвэрүүдийг гарган ажилласан.
-Тус хээрийн түймэртэй тэмцэх унтраах ажиллагааг тус аймгийн Засаг даргын орлогч дарга Хосбаяр газар дээр удирдан зохион байгуулж Онцгой байдлын, мэргэжлийн анги, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн бие бүрэлдэхүүн мөн Сүхбаатар сумын мэргэжлийн анги, ард иргэдийн хамтарсан хүчээр 2015 оны 05-р сарын 01-ны 08 цаг 30 минутанд түймрийг цурманд оруулан унтраасан бөгөөд цурмыг манах эрсдэлгүй аюулгүй байдлыг хангах чиглэлээр 05 дугаар сарын 04-ны өдрийн 20:30 минут хүртэлх хугацаанд хяналт шалгалтын ажил хийгдэн бүрэн унтрааж орон нутгийн ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн.
-Уг хээрийн түймрийн цагийн байдал нь цаг агаарын хүнд хэцүү нөхцөл байдалд\ салхины хурд их, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд унтраах ажиллагааг зохион байгуулж шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр богино хугацаанд түймрийг цурманд оруулан унтраасан бөгөөд цаашид гарч болох үр дагаврыг багасгасан.
-Сүхбаатар сумын шатлагад өртсөн 448,800 га бэлчээрийн талбайд нийт 359 айл өрх нутаглаж байсанаас 32 айл өрх хээрийн түймэрт өртөж 327 айл өрхийг авран хамгаалсан. Түймэрт өртсөн нутаг дэвсгэр 105602 толгой мал нутаглаж байсанаас Сүхбаатар сумаас 3654 толгой мал, Баруун-Урт сумаас-439 мал өртөж урьдчилсан байдлаар нийт-4093 өртөж, 101509 малыг авран хамгаалсан. Мөн 5 мотоцикль өртсөн байна.

11170310_376971775844106_5327786165216551523_o
-Сүхбаатар сум нь нийт 1306000 га газар нутагтайгаас урьдчилсан байдлаар 448,800 га талбай буюу бэлчээрийн талбай хээрийн түймэрт өртөөд байна.
Одоогийн байдлаар Сүхбаатар сумын 9 иргэн хээрийн түймэрт хайрагдсан, түлэгдсэн байгаа бөгөөд хүндэвтэр 3 иргэнийг Улаанбаатар хот хүргүүлэн эрчимт эмчилгээ хийгдэж байна. 1 иргэн сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 5 иргэн гадуур эмчилгээ хийгдэж байна.
-Унтраах ажиллагаанд Онцгой байдлын газраас 39 алба хаагч, 5 автомшин, Аврах тусгай ангиас 10 албан хаагч, 1 автомашин, мэргэжлийн ангиас 118 хүн, 14 автомашин, Цагдаагийн газраас 18 алба хаагч, 2 автомашин, ЗХ-ний 338-р ангиас 72 алба хаагч, 3 автомашин Сүхбаатар, Асгат сумдаас 141 ард иргэд, 20 автомашин, унтраах ажиллагаанд тус тус оролцож нийт-398 хүн, 45 автомашин дайчилагдан аврах ажиллагаанд оролцсон байна.
-Түймрийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгууулан Улсын Онцгой Комиссоос Сүхбаатар,Баруун урт суманд 25 гэр, Сүхбаатар суманд Пургон автомашин өгөх ажлыг зохион байгуулагдсан. Сүхбаатар сумын нутгийн зөвлөлөөс түймэрт өртсөн айл өрхөд тусламж үзүүлэх ажлыг Аймгийн хэмжээнд зохион байгуулах ажил зохион байгуулагдаж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …