Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах Архивын ерөнхий газрын конторын барилгын нээлттэй дуудлага худалдаа зарлагдсан байна. Уг барилга нь хотын төвийн “А” зэрэглэлд байрлалтай эргэн тойрон олон барилга байшин сүндэрлэсэн энэхүү байгууламжийг авахаар төлөвлөж буй хүмүүс цөөнгүй байгаа бизээ.
Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээгээр энэхүү барилга нь архив, конторын зориулалтаар баригдсан, Барилгын хэмжээ 72х14 метр, оффисын өрөө болон баруун зүүн талын жигүүр болох хадгаламжийн сангийн хэсэг гэх мэт нийт 58х34 метр хэмжээтэй.
Тус барилга нь 3 давхар нийт 3528 м.кв талбайтай, бетонон суурьтай, 64-ын ханатай, Мэдээж төвийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон байгууламж юм байна. Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10.30 цаг хүртэл Төрийн өмчийн хорооны 420 тоот өрөөнд хүлээн авах ажээ.
Дуудлага худалдааны нөхцөл нь үл хөдлөх хөрөнгийг Хууль зүйн яам болон Худалдагч болох Төрийн өмчийн хороо нь Худалдан авагч буюу Дуудлагын худалдааны ялагч талд Архивын ерөнхий газрын төв барилга баригдаж дууссаны дараа хүлээлгэн өгөх юм байна.