Гахай, туулай жилтнээ эерэг сайн

32_c7e823f4642535a9febddd0b9cf0ab28b9896421Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 7. Пүрэв гараг.

Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 18. Бархасвадь гараг. Гар одтой, 3 гурван мэнгэтэй харагчин хонь өдөр.

Өдрийн барилдлага Түлхэх. 

Шүтэн барилдлагаХуран үйлдэх. 

Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой  жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух,тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийг дарцаг хатгахад сайн.Сахил санваар авах , хануур, төөнүүр хийх, цөөрөм байгуулахад муу.  Өдрийн сайн цаг нь бар, туулай,  могой, бич нохой болой.  Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй хэмээжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …