Өнөөдөр улаагчин гахай өдөр

gahaiӨнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 22. Сумъяа гараг. Тооно одтой, 8 цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлагаТөрөхүй. Өдрийн наран 5 цаг 36 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …