Дэлхийн гоо үзэсгэлэнгийн олимп – Miss World Mongolia 2015 болно

1MRD_98498910138272015-05-14-17-43[www.urlag.mn]Хаана:Ramada” зочид буудал, Кристал танхим

Хэзээ: 2015 оны 05-р сарын 13 өдөр 13:00 цагт

Зохион байгуулагч: Asian Future ХХК, МNC телевиз

Оролцогчид:  2005 оны үндэсний ялагч Г.Хонгорзул,  2009 оны үндэсний ялагч Б.Батцэцэг,2013 оны үндэсний ялагч С.Пагмадулам, 2014 оны үндэсний ялагч Т.Батцэцэг, Asian Future ХХК-ийн Ирмүүн агентлагийн гүйцэтгэх захирал А.Батжаргал, Asian Future ХХК-ийн Ерөнхийлөгч М.Эрхэмбаяр, MNC телевизийн Гүйцэтгэх захирал А.Адилбиш

Сэдэв:  Гоо үзэсгэлэнгийн олимп – Дэлхийн Мисс-2015 тэмцээний тухай

Дэлхий ертөнц дээрх хамгийн авъяаслаг, гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийг шалгаруулдаг Miss World тэмцээн нь 1951 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн олон улсын тэмцээн юм. Анх Англи улсын иргэн Эрик Морлейгийн санаачлагаар манай гарагийн хамгийн үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулах зорилгоор зохиогдож байсан миссийн тэмцээн өдгөө “ДЭЛХИЙН МИСС” нэртэй болтлоо өргөжсөн байна.

Монгол улс нь 2005 оноос эхлэн Дэлхийн Мисс-т Монгол улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчийг тодруулах болсоноор энэхүү 10 жилийн хугацаанд Монголын охид, бүсгүйчүүд дэлхийн миссийн тэмцээнд эх орныхоо нэрийг амжилттай гаргасаар ирсэн юм.

Өмнөх жилүүдэд Дэлхийн Мисс тэмцээнд амжилттай оролцсон миссүүдэд Г.Хонгорзул 2005 он, БХНАУ, Ази тивийн багийн спортын тэмцээнд түрүүлсэн, Г.Оюунгэрэл 2007 он, БНХАУ, “Топ модель” шалгаруулалтад шилдэг оролцогчдод багтсан, мөн А.Сарнай 2010 он, БНХАУ, Дэлхийн Миссийн финалын шилдэг 25-д багтсан бол өнгөрсөн жилийн үндэсний ялагч Т.Батцэцэг Дэлхийн Мисс-2015-д амжилттай оролцож, топ модель шалгаруулалтын шилдэг 20-д үлдэж байсныг бид мартаагүй.

Miss World Mongolia-2015 тэмцээний албан ёсны зохион байгуулагч Asian Future ХХК нь Дэлхийн Мисс шалгаруулах Miss World тэмцээнийг эзэмшигч албан ёсны зохион байгуулагч компани юм. Энэхүү эрхийнхээ хүрээнд Мiss World Mongolia-2015 тэмцээний шалгаруулалыг 2015 оны 04-р сарын 1-ээс 2015 оны 07-р сарын 10 өдрийн хооронд зохион байгуулахаар бэлтгэж байна. Miss World Mongolia-2015 тэмцээн Miss Photo, Miss Bikini, Miss talent, Miss sport, Miss beauty and purpose гэсэн 5 үндсэн шалгаруулалтаар Дэлхийн Мисс-2015 тэмцээнд  Монгол улсаа төлөөлөн оролцох үндэсний оролцогчийг тодруулах юм.

www.urlag.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …