УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Ц.Оюунбаатар нар эмэгтэйчүүдийн хорих ангийн үйл ажиллагаатай танилцлаа

IMG_6544УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Ц.Оюунбаатар нар 2015 оны 5 дугаар сарын 14-ны өдөр Эмэгтэйчүүдийн хорих ангийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. УИХ-ын гишүүдтэй Хорих 407 дугаар ангийн дарга, хурандаа Б.Амардорж хамтран ажилласан бөгөөд гэрийн бүрээс, монгол гутал, хөөрөгний даалин гэх мэт гар урлалын зүйлс үйлдвэрлэдэг оёдлын үйлдвэр, номын сан, амьдардаг өрөө гэх мэт бүсгүйчүүдийн өдөр тутмын амьдралтай танилцсаны дараа УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-д санал авахаар бүсгүйчүүдтэй уулзаж ярилцан, хууль тогтоогчдод хүргэх санал хүсэлтийг лавлаж ярилцлаа.

Нийт Монгол Улс даяар байгаа хорих ангиудын 25 номын сангийн өрөөнд ном худалдан авахад зориулсан төсөв байдаггүй гэдгийг дуулаад УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрийн бичсэн номнуудаас нэн даруй хандивлахаа амлав. Өмнө нь УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Хүүхдийн хорих ангид ном хандивлаж байсан юм.

IMG_6545 IMG_6549 IMG_6553 IMG_6602

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …