СТА Ц.Баясгалан “Мөнгөн модын” эзэн боллоо

32_391da12467bd3689a7a7d069ff1e8f6edbd02383Шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” 2015 ёслолын ажиллагаанд УДЭТ-ын жүжигчин СТА Ц.Баясгалан “Мөнгөн модын” эзэн боллоо. Тэрээр Нобелийн шагналт зохиолч Дарио Фо-ын зохиол Найруулагч УГЗ Ч.Найдандоржын найруулга “Чөлөөт хос” хилэнт инээдмийн жүжгээрээ шилдэг уран бүтээлчийн эзнээр тодорчээ.

Мөн тэрээр өнгөрсөн онд Косово улсад зохион байгуулагдсан ганц хүний жүжгийн наадмаас “Grand Prix” хэмээх шагнал хүртсэн билээ. Ингээд чадварлаг жүжигчин бүсгүйдээ цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт, амьдралд нь эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мөн Чөлөөт хос жүжиг нь “Гэгээн Муза 12” олон улсын театрын наадамд Хөгжимт жүжгийн төрөлд нэр дэвшиж байгаа бөгөөд 5-р сарын 17-нд 18-н цагаас ганцхан удаа тоглоно.

download download (3) download (2) download (1)

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …