“Миний сайхан эх орон” гэрэл зургийн уралдаан эхэллээ

 

11263759_933066493402581_1441061233_n178923549201505191106Гэрэл зураг сонирхогч хүн бүрийн бүтээлч сэтгэлгээ, авъяас чадварыг бодитоор үнэлэн шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, олон нийтэд хүргэх зорилгоор бүтэн жилийн турш сар бүр 12 сар 12 сэдэвт уралдааныг эхлүүлж байна. Энэ 5-р сард “Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас урьдчилан сэргийлэх газар”-тай хамтран “Миний сайхан эх орон” сэдвээр фото уралдаан зарлаж байна.

Уралдаанд оролцохдоо:  www.photonews.mn/contest/  хаягаар орж бүртгүүлэх эсвэл шуудфэйсбүүк болон Gmail хаягаараа нэвтрэх боломжтой.

Тавигдах шаардлага:

–       “Миний сайхан эх орон” сэдэвтэй, уран сэтгэмжит бүтээл байх

–       Уралдаанд оролцогчийн өөрийн бүтээл /өмч/ байх

–       Хувь хүн, байгууллагын нэр хүндэд халдаагүй байх

–       Зургийн хэмжээ 1000 pixel-ээс ихгүй байх

Уралдааны үргэлжлэх хугацаа:

2015 оны 05 сарын 15-ний өдрөөс эхлэн 06 сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Шилдэг бүтээлийг шалгаруулах журам:

            1-р шат: Оролцогч www.Photonews.mn/contest хаягаар орж бүртгүүлээд зургаа оруулан хамгийн олон Лайк цуглуулах

            2-р шат: Хамгийн олон лайк цуглуулсан шилдэг 20 бүтээлийг шалгаруулж, Онлайн үзэсгэлэн гаргах

            3-р шат: Шилдэг 20 бүтээлээс эхний 3 байрыг шүүгчдийн саналаар шалгаруулж, шагнал гардуулах

 Untitled289255226201505191106

Урин дулаан цаг иржээ. Та яг одоо гэрэл зургийн апарат, гар утсаа аваад нүд баясч, сэтгэл догдлом гайхалтай сайхан эх орныхоо зургийг дараад, манай уралдаанд оролцоорой. Магадгүй танд өмнө нь дарж байсан хэдий ч олон нийтэд хүргэж амжаагүй сор бүтээл тань байвал манай уралдаанд оролцоорой.

Танд амжилт хүсье.

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …