Сонсголын бэрхшээлтэй иргэд яаралтай тусламж авах боломж бүрдлээ

IMG_0080Сонсголын бэрхшээлтэй иргэд яаралтай түргэн тусламж, цагдаагийн газар, онцгой байдлын албанд тусламж хүсч мэдээлэл өгөх тохиолдолд ярьж чаддаггүйн улмаас энэ үйлчилгээг ашиглаж чадахгүй харилцааны хүндрэл гарч, сэтгэл санаа, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал элбэг тохиолддог.
Иймд сонсголын бэрхшээлтэй иргэдэд яаралтай тусламжийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв болон үүрэн холбооны операторуудтай хамтран хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд шуурхай тусламж, 101,102,102,105 утасны дугаарт мэссэжээр /SMS/ дуудлага өгөх, мэдээлэл авах үйлчилгээг шинээр нэвтрүүлэхээр сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, шуурхай мэдээллийн төв болон үүрэн телефоны операторуудад хамтран ажилласны үр дүнд Мобиком, Юнител, Жи-мобайл компаны хэрэглэгчид Шуурхай мэдээллийн төвд мэссэжээр дуудлага өгөх, мэдээлэл авах боломжтой. Одоогоор сонсголгүй 800 гаруй иргэдийн бүртгэлийг шинэчлэн бүртгээд байна.

IMG_0108

Мэссэжээр дуудлага өгөх үйлчилгээний анхны туршилтыг Мэдээлэл шуурхай удирдлагын төв, үүрэн телефоны операторуудтай хамтран хийж энэ үйлчилгээ хэрэгжих, нэвтрэх бүрэн боломжийг тогтоожээ.
Өнөөдөр энэхүү ажлыг эхлүүлэх “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга тэгрүүн комиссар Р.Чингис, Монголын дүлий иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал нар гарын үсэг зурлаа.
Энэхүү үйлчилгээ нь эхний ээлжинд Улаанбаатар хотын 9-н дүүрэгт эхлэж цаашдаа Монгол улсын хэмжээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

IMG_0089Монгол улсын хэмжээнд 2014 оны Статистикийн тоон мэдээгээр сонсголын бэрхшээлтэй 8304 хүн байгаа бөгөөд Улаанбаатар хотод 2845 сонсголын бэрхшээлтэй иргэд байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …