Саяхан Мароккогоос Италийн онгоцонд сууж ирсэн иргэнийг гуравдугаар сард Тунисийн Бардо музейд халдан 20 гаруй иргэний амийг хөнөөсөн байж магадгүй хэмээн сэжиглэн баривчиллаа. Сэжигтэнийг Мегаль гэдэг бөгөөд өнгөрсөн мягмар гаригт баривчлагдсан ч одоог хүртэл 3-р сарын 18-ны халдлагын талаар одоохондоо ямар ч мэдээлэл өгөөгүй байгаа аж. Халдлагын үеэр түрэмгийлэгчид жуулчидыг буугаар сүрдүүлсэн ба амь үрэгдэгсдийн дотор Италийн дөрвөн иргэн байсан юм.
Б.Нарангэрэл