Цагаан хадны гаалийн хя­нал­тын бүсийг хаалаа

tsagaan hadnii hynaltiin Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Өмнөговь айм­гийн Гашуунсухайтын боом­тоос 23 км зайд  орших Цагаан хадны гаалийн хя­нал­тын бүсийг хаах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэртэй зэрэг­цүүлэн Эрдэнэс-Таван­ тол­гойн нүүрсний уурхайг түшиг­лэн Гаалийн хяналтын бүс байгуулах тооцоо, судалгааг нарийвчлан хийх үүргийг  асуудал хариуцсан сайд нарт өгсөн байна.
Цагаан хаданд газрын хөрсийг орвонгоор нь эргүүлээд зогсохгүй хогон овоо ч боссон аж. Энэ газарт анхнаасаа Гаалийн хяналтын бүс байгуулахын тулд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээгүй, засаг захиргааны ямар ч нэгжгүй байсан аж. Харин одоо уул уурхайн компаниуд Цогтцэций сум дахь Таван­толгойн уурхайгаас нүүрс тээ­вэрлэж, Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны Гаалийн хяналтын бүсэд гаалийн бүр­дүү­лэлт хийхгүй боллоо.  Тиймээс БОНХЯ Цагаан хадны Гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох, нөхөн сэр­гээх зардлыг  тооцох ажлыг эхлүүлээд байгаа ажээ.

Санал болгох мэдээ

Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. …