“Гэгээн муза” наадам ёслол төгөлдөр болж өндөрлөлөө

content_11301431_899012420154911_1225244722_n Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Гэгээн муза” наадам амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Гэгээн муза” академи ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Улсын Драмын Эрдмийн Театр, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Улсын Хүүхэлдэйн Театр, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо зэрэг байгууллагууд ажилласан юм.

  Энэ жилийн “Гэгээг Муза” наадамд хот, хөдөөгийн 47 бүтээл ирснээс дөрвөн төрөлд шагналын эздийг тодруулсан юм. 2015 оны ГРАН ПРИ шагналыг “Галдан Бошигт хаан” дуулалт жүжиг хүртсэн байна.

content_img_0102Энэ жилийн “Гэгээн муза” наадмын онцлог нь:

1. “Гэгээн Муза” академийн удирдлагууд Армен улсад зохион байгуулсан Олон Улсын Театрын Институтын /ОУТИ/ 34 дэх их хуралд оролцож наадмын үйл ажиллагааг танилцуулан, “Гэгээн Муза” наадмыг  олон улсын наадам болсныг баталгаажуулан бүртгүүлсэн.

2. “Гэгээн Муза-12” дахь наадам “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хүүхэд оролцооны бүтээл”-ийн төрлүүдээр зохион байгуулагдана.

3. “Гэгээн Муза-12” дахь наадамд Монгол, Орос, Герман, Швейцарь, Солонгос, Коссова, Эстон, Оросын холбооны Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлчид, зочид төлөөлөгчид оролцсон юм.

content_img_0098

“Гэгээн Муза-12”наадамд нэр дэвшсэн бүтээлүүд :

ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:
• “Чөлөөт хос” /УДЭТ/
• “Галдан бошигт хаан” /Ховд аймгийн ХДТ/
• “Хар торгон хамжаар” /БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хаан титэм” соёлын компани/
• “Өнгөрсөн цагийн салхи” /ОХ-ны Буриад улс Хоц. Намсраевын нэрэмжит ДУАТ/
Шилдэг жүжгийн зохиолч
• Н.Сүхдорж “Галдан бошигт хаан” жүжгээр
• Н.Ган “Хар торгон хамжаар” жүжгээр
Шилдэг найруулагч
• Н.Найдандорж “Чөлөөт хос” жүжгээр
• Б.Мөнхдорж “Галдан бошигт хаан” жүжгээр
• Г.Дорж “Хар торгон хамжаар” жүжгээр
• Саян Жамбалов “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр

Шилдэг тайзны зураач
• н.Мягмарсүрэн “Чөлөөт хос” жүжгээр
• Ц.Энхтуяа “Галдан бошигт хаан” жүжгээр
• Д.Хуяг “Хар торгон хамжаар” жүжгээр

Шилдэг хөгжмийн зохиолч
• н.Энхбаяр “Чөлөөт хос” жүжгээр
• Б.Мөнхболд “Галдан бошигт хаан” жүжгээр
• Д.Батмөнх “Хар торгон хамжаар” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр
• Э.Тодгэрэл “Чөлөөт хос” жүжгийн Мамбретогийн дүрээр
• Б.Цэнд-Аюуш “Галдан бошигт хаан” жүжгийн Галдан хааны дүрээр
• У.Хүлэгдэй “Хар торгон хамжаар” жүжгээр
• Үржин Гармаев “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр
• Чингис “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр

Шилдэг эмэгтэй гол дүр
• Ц.Баясгалан “Чөлөөт хос” жүжгийн Антониягийн дүрээр
• С.Лхамхүү “Галдан бошигт хаан” жүжгийн Ану хатны дүрээр
• Б.Сарантунгалаг “Хар торгон хамжаар” жүжгээр
• Дарима “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр
• Ольга “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр
• Должин “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр
НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:
• “Хүний дуу хоолой” /Монгол/
• “Ялаа” /Монгол/
• “Хайрт минь би чамайг хүлээж байна” /Монгол/
• “Ашгүй бүх юм дууслаа” /Монгол/
• “Танихгүй эмэгтэй захидал” /Монгол/
• “Улаан дэнлүүт асар” /Монгол/
• “Амок” /Косова/
• “Гараа надад өгөөч” /Орос/
• “Ганцаараа” /Эстон/
• “Анир чимээгүй хэрэв мэдсэн бол” /Швейцарь/
Шилдэг найруулагч

• Н.Наранбаатар “Танихүй эмэгтэй захидал” жүжгээр
• М.Боролдой “Хүний дуу хоолой”, “Ялаа” жүжгүүдээр
• Л.Эрдэнэ-очир “Ялаа” жүжгээр
• Б.Бат-Өлзий “Ашгүй бүх юм дууслаа” жүжгээр
• Н.Төмөрбат “Хайрт минь би чамайг хүлээж байна” жүжгээр
• Nura “Амок” жүжгээр
• Meosmart “Ганцаараа” жүжгээр

Шилдэг тайзны зураач
• Н.Батбилэг “Танихгүй эмэгтэйн захидал” жүжгээр
• М.Боролдой “Хүний дуу хоолой”, “Ялаа” жүжгүүдээр
• З.Ёндон “Ашгүй бүх юм дууслаа” жүжгээр
• Л.Цэрэндулам “Хайрт минь би чамайг хүлээж байна” жүжгээр

Шилдэг эмэгтэй жүжигчин
• н.Оюунзул “Хүний дуу хоолой” жүжгээр
• Б.Одончимэг “Танихгүй эмэгтэй захидал” жүжгээр
• Б.Энхжаргал “Хайрт минь би чамайг хүлээж байна” жүжгээр
• Б.Туяа “Улаан дэнлүүт асар” жүжгээр
• Castrillo Mariacristina “Анир чимээгүй хэрэв мэдсэн бол” жүжгээр

Шилдэг эрэгтэй жүжигчин
• Л.Баасанжаргал “Ялаа” жүжгээр
• Я.Билгүүнсар “Ашгүй бүх юм дууслаа” жүжгээр
• Mentor Zymberaj “Амок” жүжгээр
• Hendrik Toompere “Ганцаараа” жүжгээр
• Nicolai Gorokhov “Гараа надад өгөөч”
ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:

• “Арван хоёр сар” /УХТеатр/
• “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” /Орхон аймгийн ХЗТ/
• “Алладины шидэт дэндлүү” /”Шилдэг өнгө” продакшн/
• “… Дараа” /Солонгос улсын “Мөрөөдлийн байшин” театр/
Шилдэг жүжгийн найруулагч

• М.Ариунтуяа “Арван хоёр сар” жүжгээр
• Ё.Баярмагнай “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгээр
• Ц.Хүсэлбаатар “Алладины шидэт дэнлүү” жүжгээр
• Ким Со Неон “…. Дараа” жүжгээр

Шилдэг тайзны зураач
• В.Энх-Амгалан “Арван хоёр сар” жүжгээр
• Б.Сайханбаяр “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр
• н.Эрдэнэпүрэв “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгийн Бэлтрэгийн дүрээр
• н.Мөнхбаатар “Алладины шидэт дэнлүү” жүжгийн Алладины дүрээр
• Кан Жу Сеон “…Дараа” жүжгээр

Шилдэг эмэгтэй гол дүр
• С.Оюунболд “Арван хоёр сар” жүжгийн Дагавар охин дүрээр
• Т.Мөнхсайхан “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгийн Тооройн дүрээр
• О.Золзаяа “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгийн Бүжингийн дүрээр
• Х.Баярмаа “Алладины шидэт дэнлүү” жүжгийн Жасмины дүрээр

Шилдэг эрэгтэй туслах дүр
• Г.Золбоот “Алладины шидэт дэнлүү” жүжгийн Бирдийн дүрээр
• Жан Се Хюн “… Дараа” жүжгээр

Шилдэг эмэгтэй туслах дүр
• Э.Ганчимэг “Арван хоёр сар” жүжгийн Охины дүрээр
• Х.Батмөнх “Арван хоёр сар” жүжгийн Хойд эхийн дүрээр
• Ким Со Неон “… Дараа” жүжгээр тус тус өрсөлджээ.

content_img_0137 content_img_0136 content_img_0131 content_img_0123 content_img_0115 content_img_0112 content_img_0092 content_img_0093 content_img_0098 content_img_0109 content_11301431_899012420154911_1225244722_n

Эх сурвалж: Mass.mn

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …