Улс, хот хоорондын 750 тээврийн хэрэгслийг GPS төхөөрөмжөөр хянаж байна

hot871352607201505270125Монгол Улсад Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойн хүрээнд Авто тээврийн үндэсний төвөөс олон арга хэмжээ зохион байгуулсаар байгаа юм. Энэ удаад Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын үйл ажиллагаатай сэтгүүлчид танилцав. Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын Тээврийн хэлтэс нь улс, хот хооронд орон нутгийн нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохицуулан, зохион байгуулж ажилладаг байна. Тус байгууллага нь 41 аж ахуйн нэгж, 1400 мэргэшсэн жолоочтойгоор хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг аж.

Мөн Тээврийн удирдлага, хяналтын төв нь 2013 онд байгуулагдан байршил тогтоох GPS төхөөрөмжийг улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгсэлд суурилуулснаар алсын зайнаас тээвэрлэлтийн үйл явцыг хянаж чаддаг болжээ. Хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Н.Эрдэнэжав: “Манай хэлтэс нь 2014 оны нэгдүгээр сард байгуулагдсан. Нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй. Одоогоор Улс, хот хоорондын 750 тээврийн хэрэгсэлд GPS төхөөрөмж суурилуулсан байгаа. Эдгээр тээврийн хэрэгслийн бүх мэдээллийг хянаж архивлах үндсэн чиг үүргийн дагуу ажилладаг. Өмнөх онуудын статистик үзүүлэлтээс харахад хурд хэтрүүлэхээс гадна зөрчил нэлээд гардаг байсан. GPS төхөөрөмжийг суурилуулснаас хойш зам тээврийн осол, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил гарах нь харьцангуй багассан. Тавдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагаас дараа өдрийн 09:00 цаг хүртэл GPS төхөөрөмжтэй 272 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явснаас мэдээлэл дамжуулаагүй / GPS нь ажиллахгүй байгаа/ 31, GPS-ээ салгасан гурав, хурд хэтрүүлсэн 35 тээврийн хэрэгсэл байна. Мэргэжилтнүүд мэдээллийг ингэж цаг тухайд нь бэлтгэж, танилцуулдаг. Манай байгууллага цаг агаарын байдал, техник хэрэгслийн зэрэг саатал гарсан тохиолдолд аж ахуйн нэгж, ОБЕГ, Авто замын хяналт судалгаа шинжилгээний төв, ЗЦГ зэрэг багууллагатай хамтарч ажилладаг. Харилцан уялдаа холбоо сайн гэж хэлж болно” гэв. Бид Тээврийн удирдлага, хяналтын төвтэй танилцсаны дараа Сонгинохайрхан автовокзал буюу та бидний нэрлэж заншсанаар “Драгон” дээр очив. “Dragon bus terminal”-ийг шинээр ашиглалтад оруулж өнгөрсөн сарын 1-ний өдөр албан есоор нээлтээ хийсэн билээ. Уг зорчигч тээврийн терминалыг ашиглалтад оруулснаараа орон нутагт зорчих иргэдийн автовокзалаар үйлчлүүлэх тав тухыг бүрэн хангаж, бүх үйлчилгээг нэг дор бүрдүүлж чадсанаас гадна олон ажлын байр шинээр бий болгожээ. Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр ийнхүү олон улсын жишигт нийцэхүйц автовокзалтай болсон нь тээврийн салбарын хөгжил алхам алхмаар урагшилж байгаагийн илрэл юм. Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн дарга А.Баасансүрэн “Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөр олон улсын болон хот хоорондын 16 аймаг, 47 чиглэлд, 36 аж ахуйн нэгжийн 700 гаруй тээврийн хэрэгслээр өдөрт 5000 хүртэл хүн үйлчлүүлж байна. Нэг үеэ бодвол нийтийн тээврийн хэрэгсэл хөгжөөд орчин үеийн тохилог, том оврын 45 хүний суудалтай автобус хот хоорондын тээвэрт үйлчилдэг болсон. Зөвхөн Увс, Ховд, Баян-Өлгий аймаг руу л дээр үеийн гэж ярьдаг “Паз 4234” маркийн автобус үйлчилдэг. Ерөнхийдөө цагийн хуваарь, үйлчилгээ, тасалбарын үнэ хямд зэргээс шалтгаалан манайхаар үйлчлүүлж буй хүний тоо нэмэгдэж байгаа. Сонгинохайрхан зорчигч тээврийн төв нь 07:30-21:00 цагийн хооронд иргэдэд зорчих тасалбарыг олгон үйлчилж байна” гэж ажлаа танилцуулж байлаа.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …