МАН Бага хурлаа энэ сарын сүүлээр хийнэ

man iin tug МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж намынхаа Бага хурлын товыг гаргажээ. Бага хурлыг энэ сарын 20-ны үед хийхээр тогтсон байна. Харин Их хурлаа есдүгээр сард хийх нь зүйтэй гэсэн байр суурин дээр санаа нэгджээ.

МАН-ын “Шинэчлэе” хөдөлгөөнөөс намынхаа Бага хурлыг наадмын өмнө зохион байгуулах шаардлагыг намын удирдлагууддаа тавиад байсан ч хүлээн аваагүй байна. Бага хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болон намын шинэчлэл, дотоод зохион байгуулалтын асуудлаар хэлэлцэх аж.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 …