Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон бүртгэх журамд нэмэлт өөрчлөлт орууллаа

ea52b96e7ec10acf3c98492fff4109eeЗасгийн газрын 2010 оны тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа.

Үүнд

  • – Монгол Улсын иргэнээс төрсөн 16-гаас дээш насны гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг тав хүртэл жилээр сунгахаар заасан байсныг гурав хүртэл жилээр сунгах
  • – Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэн, цагаач гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг эхний гурван жилд нэг жил хүртэл хугацаагаар сунгаж олгож байсныг эхний хоёр жилд нэг жил хүртэл хугацаагаар олгох
  • – Хөрөнгө оруулагч гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг нэг хүртэл жилийн хугацаагаар олгох, сунгахаар заасныг гурав хүртэл жилээр олгох, сунгах
  • – Монгол Улсад суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх 16 насанд хүрсэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг нэг жил хүртэл хугацаагаар олгох болон сунгахаар заасныг хоёр хүртэл жилээр олгох, сунгах
  • – Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан, гаргах боломжтой болон харгалзан үзэх бусад шалтгаантай гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг нэг хүртэл жилээр олгохоор заасныг таван жил болгох
  • – Монгол Улсын иргэнээс төрсөн 16 хүртэл насны гадаад улсын харьяат хүүхдэд болон Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг хэдий хугацаагаар олгох, сунгах нь журамд тусгагдаагүй байсан тул эдгээр иргэдэд оршин суух зөвшөөрлийг тав хүртэл жилээр олгож, гурван жил хүртэл хугацаагаар сунгахаар боллоо

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …