Японы 20 настай нэгэн хүү маш гайхамшигтай зүйлийг бүтээж чаджээ. Энэ бол далайн эко системийг цэвэрлэх төхөөрөмж юм.
Бояан Слат хүү өдгөө 20 настай бөгөөд далай цэвэрлэх сангийн үүсгэн байгуулагч аж. Түүний бүтээсэн төхөөрөмж нь далай тэнгисийн усыг шүүрдэж хуванцар эд зүйлсээс эхлээд элдэв хортой химийн бодис агуулсан бүхий л хог хаягдлыг шүүрдэж цэвэрлэдэг байна.
Энэ төсөл нь Нидерландын технологийн их сургуулийн 2012 оны шилдэг техникийн зураг төслөөр шалгарч байжээ.
Энэ төхөөрөмж нь дэлхийн далай тэнгисийн таван газар байрлах ба усны урсгалаар хөдөлж буй хог хаягдлыг шүүж аварга том юүлүүрт цуглуулан хадгалах юм. Одоогоор далайн амьтад, далайд аялагч хөлөг онгоцны хөдөлгөөнд саад учруулах бөгөөд хэрхэн сайжруулах талаар төслийн баг ажиллаж байгаа аж.
Г.Эрдэм