1943 оны 7-р сард Курскийн цүлхэнд болсон тулалдаан Дэлхийн 2-р дайны явцыг Зөвлөлтийн талд ашигтайгаар эргүүлж чадсан юм. Энэ тулалдаанд урьд хожид үзэгдээгүй их хүч: 6000 танк, 2 сая хүн, 4000 онгоц оролцсон байна. Тулалдаан эхлэхийн өмнөхөн.
Иракт 7 сар алба хаасан Терри Гуррола охинтойгоо уулзаж байна. АНУ 2003 онд цөмийн зэвсэг хэрэглэхээр завдсан гэдэг шалтгаанаар Иракт довтолсон юм. Үүний улмаас 4500 америк цэрэг алагдаж, 35 000 хүн шархадсан бөгөөд Иракийн 1 сая шахам энгийн иргэд амь насаа алдсан юм.
12 настай бразиль хүү Диего Фразао Торквато багшийнхаа оршуулган дээр гашуудлын хөгжим тоглож байна.
2011 онд Египетийн Кайр хотод бослого дэгдэв. Христийн шашинтнууд мусульманчуудыг мөргөлийн үеэр нь хамгаалж байна.
Польш. Освенцим дахь хийн камер. Амь тэмцсэн хүмүүсийн хумсны мөр ханан дээр үлджээ. 1941-1945 оны хооронд Освенцимд 1,4 орчим сая хүн амь алдсаны 1,1 сая нь еврейчүүд байсан гэдэг.
Энэтхэгийн Нью-Дели хотын орон гэргүй иргэд тусламжийн хоол идэхээр цуглараад байна.
1993 оны 3-р сард Мумбай хотод болсон дэлбэрэлтийн үеэр хэдэн мянган хүний амийг аварсан Занжиир нэрт нохойг хүндэтгэлтэйгээр оршуулж байна.
Хуучны анд. Агуу их Эх орны дайны баатар, ахмад дайчин дайны туршид салж үзээгүй хуучин танкаа олжээ. Түүний танк Оросын нэгэн бяцхан хотод дурсгал болон зогсож байна.
“Ааваа, би чамтай хамт явъя л даа!” 1940-10-01. Канадын Нью-Вестминстер хот.
2011 он. Бразилийн Рио-де-Жанейро хот. Үер, хөрсний нуралтын улмаас 893 орчим хүн амь алджээ. Леау нэрт нохой амь үрэгдсэн эзнийхээ шарилыг сахин хэвтсээр байна.
Нурангид дарагдсан хайртай хосууд
1937 онд АНУ-ын Нью-Жерси мужид дэлхийд хамгийн том дирижабль болох Гинденбург дэлбэрчээ. Энэ ослын улмаас 97 зорчигчийн 35 нь нас барсан байна.
1963 он. Санваартан Тхить Куанг Дык буддын шашинтнуудыг хавчин гадуурхаж байгааг эсэргүүцэн биеэрээ зулын гол болжээ.
1946 онд Маршаллын арлуудын нэгэн дээр цөмийн бөмбөг туршсан байна.