Иргэн бүр эрсдэлгүй орчинд амьдрах эрхтэй

64ea1c2a90253f0ff8b3268f04e5d1e7МХЕГ-аас байгаль орчин, геологи, уул уурхай, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сэдэвт сарын аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар аймгийн Засаг даргын тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран Аяны нээлтийн үйл ажиллагааг 2015 оны 06 дугаар сарын 09-нд Орхон аймагт зохион байгууллаа.

Аяны нээлтийн үеэр иргэн бүр эрсдэлгүй орчинд ажиллаж, амьдрах аюулгүй нөхцөлийг бий болгоход төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтарч ажиллахаар харилцан мэдээлэл солилцож, хууль эрх зүйн орчин, аюулгүй байдлын шаардлагууд, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ. Тус арга хэмжээнд Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хамрагдан, хяналт шалгалт ил тод болж, зөвлөн туслаж заавар зөвлөмж өгч байгаад талархаж байгаагаа илэрхийлжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …