Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

IMG_0119-1024x683Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд АНУ-ын Азийн сангийн дэд суурин төлөөлөгч Тирза Тениссенг 6 дугаар сарын 15-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ий захирал Э.Ганчимэг нар оролцлоо.

АНУ-ын Азийн сангийн дэд суурин төлөөлөгч Тирза Дениссен сангийнхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулсан.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд АНУ-ын Азийн сангаас хэрэгжүүлж буй хог хаягдлын менежмэнтийг шинэчлэх “Загвар хороо” төслийн хүрээнд хог тээвэрлэлтийн хуваарийг шинэчилж, боловсон хогийн цэг байгуулжээ.

Тус боловсон хогийн цэгийг Чингэлтэй дүүрэгт хүлээлгэн өгөх хүсэлтэй байгаа, мөн дараагийн шатны төслийг хэрэгжүүлэх гэж буйгаа Азийн сангийн дэд Суурин төлөөлөгч Тирза уулзалтын үеэр хэлэв. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд хийсэн ажлуудыг хүлээж авна, цаашид хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

IMG_0115-1024x683 IMG_0117-1024x683 IMG_0122-1024x683 IMG_0123-1024x683

http://www.chingeltei.gov.mn/

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …