Техник Технологийн Дээд Сургуулийн оюутан Лхагвасүрэнгийн Ганцоож нь Монгол ур чадвар тэмцээнд гагнуурын төрөлд түрүүлэн 2015 оны 8 дугаар сард Бразил улсад болох Дэлхийн ур чадварын олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болсон билээ.
Өндөр хариуцлагатай энэхүү тэмцээнийхээ өмнө тэрээр туршлага судлан, мэргэжлийн чадвараа сорих зорилгоор өнгөрөгч 5 дугаар сард ОХУ–н Буриадын Улаан Үүд хотод зохион байгуулагдсан“WORLD SKILL RUSSIA 2015” олон улсын ур чадварын тэмцээнд оролцон ялалт байгуулан алтан медаль хүртжээ.
Л. Ганцоож нь төгсөхөөсөө өмнө Монгол улсын нэр хүндтэй компаниудаас ажлын санал авсан төдийгүй Япон улсын Гагнуурын нийгэмлэг болон Австрали улсаас мэргэжлээрээ ажиллах ажлын урилга хүлээн авчээ.
www.zaluu.com