“Засна, янзлана” гэхээс өөр хариугүй шинэ байрныхан

11650808_762775767170190_1372250522_nСүүлийн үед ашиглалтанд орсон барилгын чанар муу гэх асуудал чих дэлсээд нэлээдгүй жилийг үдлээ. Үүний нэгэн жишээ бол Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд 2012 оны 12 дугаар сард ашиглалтанд орсон 34 дугаар байр юм. Тус барилгыг “Өсөх ордон” Констракшн барьж гүйцэтгэсэн бөгөөд ашиглалтанд орсон цагаасаа эхлэн оршин суугчдын гомдолд дарагдаад байгаа юм. Учир юу вэ гэвэл, тус барилгын оршин суугчид, “анх орохдоо хийсэн гэрээ, тохиролцооны дагуу шаардлага, стандартаа хангаж чадахгүй байгаа бөгөөд өдийг хүртэл нэг ч засвар хийгдээгүй” гэдгийг өгүүлсэн юм. Оршин суугчид холбогдох албан байгууллага болон тус барилгыг барьж гүйцэтгэсэн компанид удаа дараа санал хүсэлт, гомдол илгээж хариуд нь “засна, янзлана” гэсэн үгнээс өөр хариу авч чаддаггүй өдийг хүрчээ.

11349114_762775730503527_288079099_n 11537235_762775713836862_1027357842_n 11647203_762775723836861_566798314_n

“Барилга барьсан компанийн баталгаат хугацаа гурван жил байдаг. Энэ хугацаа нь 12 сард дуусаж байгаа тэрнээс өмнө бид хохирлоо барагдуулж, арга хэмжээ авхуулахгүй бол цаашдаа энэ байранд амьдрахын эцэс алга. Хана нь хэзээ нурахаа хүлээж, чийгэнд идэгдэн язарсан, усны насосны шахалт муу ч хааяа ус ирэхдээ маш өндөр даралттайгаар ирдэг. Мөн галын аюулгүйн дохио байхгүй, орчны тохижилт болон орц, байрны гаднах гэрэлтүүлэггүй байранд амьдраад 2 жил гарам болж байна. Засаж янзлахыг нь хүлээж, өөрсдөө хэрэндээ санал гомдол явуулаад л байдаг өдийг хүртэл дорвитой хариу ч үгүй явсаар л байна” хэмээн тус байрны оршин суугч, сайн дурын СӨХ-ийн дарга Д.Буянхишиг өгүүлсэн юм. “Барилгын тухай хуулинд, барилгыг ямар стандарт, нормын дагуу барьж гүйцэтгэж, иргэд болон үйлчлүүлэгчид оршин суух нөхцөл бололцоог ч бүрэн хангахыг заагаад өгчихсөн байхад энэ мэт хууль бус барилгын үйл ажиллагаа явуулдаг компаниудад хэн хариуцлага хүлээлгэж, иргэд бидний хохирлыг барагдуулж өгөх вэ? МХЕГ-аас хоёр удаа ирж хяналт шалгалт тавиад, дүн шинжилгээг нь гаргаад өгсөн. Харин үүнийг нь ямар байгууллага засаж залруулахыг бид мэдэхгүй байна. Уг нь хуулиндаа тухайн барилгыг барьж гүйцэтгэсэн компанитай хариуцлага тооцох ёстой гэсэн байдаг. Гэтэл өнөөх компаниас нь засна, янзлана гэсэн үгнээс өөр нөлөө алга” хэмээн тус байрны оршин суугчид бухимдаж байсан юм.

11647172_762775753836858_1981326983_n 11650649_762775760503524_1482024908_n

Үүгээр ч зогсохгүй машин тавих грашийг өөр хүмүүст түрээслэдэг бөгөөд тухайн байрны оршин суугчид байрны гадаа болон жижүүрийнхээ хашаанд машинаа тавьдаг хэмээн тус байрны жижүүр өгүүллээ. Мөн гаднах тохижилт гэж ердөө явган хүний зам, жижиг модон саравч хоёрыг л хийсэн гэнэ. Гаднах моджилтыг ч тус байрны жижүүр өөрийн гараар хийж, арчилж явдгаа өгүүлсэн юм. Тус байрны нэг давхарт “Бяцхан дэлхий” хэмээх хүүхдийн цэцэрлэг байрладаг ба гаднах тоглоомын талбай нь тус цэцэрлэгийн өмч болдог ажээ. Оршин суугчидтай хийсэн гэрээнд: тус барилга нь орчны талбай, тохижилт бүрэн хийгдсэн байх” хэмээн заагдсан ч ганц модон саравч, байраа тойрсон явган хүний замаас өөр тохижилтын ажил хийгдээгүй байна. Энэ мэт чанарын шаардлага хангаагүй, оршин суугчид нь үргэлж гомдоллож байдаг барилга байгууламж нийслэлийн хэмжээнд нэлээдгүй олон байдаг гэдгийг уншигч та бүхэн мэдэх бизээ. Улсынхаа төлөө, нийгмийхээ төлөө хийж буй үйл хэрэгтээ сэтгэлээсээ хандаж, аливаа ажлыг хуулийн дагуу чанартай хийж гүйцэтгэдэг байхад хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна. Сонгино хайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 34 дугаар байрны засвар үйлчилгээ, иргэдийн санал гомдол, хохирлыг “Өсөх ордон” констракшн нэн даруй барагдуулж өгөхийг тус байрны иргэд шаардаж байгаа юм.

11637836_762775770503523_195439097_n 11647146_762775737170193_133684908_n 11647359_762775757170191_1416024501_n 11650944_762775773836856_1865859229_n 11164077_762775750503525_1254820994_n

Ч.Мандахнар

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …