Эрдэнэт үйлдвэрийн зарим ажилтан гавьяат цол хүртэв

_MG_2171Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөлийн нээлтийн ёслолын ажиллагааг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус  үйлдвэрийн зарим ажилтанд гавъяат цол хүртээв.

Ерөнхийлөгчийн зарлигаар Орхон аймаг дахь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өргөтгөлийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээл гаргасан “Эрдэнэт” үйлдвэрийн баяжуулах фабрикийн төслийн удирдагч, даргын зөвлөх Р.Дэлгэр, “Эрдэнэт” үйлдвэрийн баяжуулах фабрикийн нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч Р.Баяр нарыг Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор тус тус шагналаа.

Мөн зарим ажилтныг Монгол Улсын одон, медалиар шагнасан юм. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулж өгөв.

600x600 (1)

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …