Хойлгийн мах
Хойлгийн мах бие махбодийг 31.2-62.2 хувь сэргээн тэтгэх биологийн идэвхитэй үйлчилгээтэйгээс гадна тогтоосон хэмжээгээр хэрэглэхэд шарх эдгэрэлтийг 1.4- 2 дахин хурдасгадаг болохыг илрүүлжээ.
Айраг
Айргийг 16-18 хэмийн целсийн температурт эсгэж хэрэглэх нь илүү тохиромжтой. Хөрөнгө саамыг хольсны дараа 3000-5000 удаа бүлнэ. Саамыг халуунаар уух бөгөөд эхлээд 100, 150, 200 гр гэж өсгөж өдөрт 3 удаа ууна. Элэгний архаг өвчтэй хүнд зохино.
Шар тос
Шар тосыг байнга идэх нь зүрхний тамирыг амирлангуй болгож, уушгины хатингарыг арилгана. Мөн үсний уналтыг зогсоож, нүдний цогийг бадраан өлчир халуунд цангаа сайн тайлдаг.
Тараг
Тараг уудаг хүн өтөлдөггүй гэж үг бий. Тараг нь өмөн үүний эсрэг хүчтэй нөлөөлдөг дархлалын системийг идэвхжүүлэх чадвартай янз бүрийн хорт хавдар үүсгэгчийн эсрэг хүчтэй нөлөөлдөг.
Сармис
Сармис судсыг тэлдэг бөгөөд үүний ачаар толгой өвдөх, нүд эрээлжлэх, нойргүйдэх гэх зэрэг өвчин анагааж дархлааг сайжруулдаг олон талын ач тустай. Ялангуяа Завханы улаан сармис бүр ч илүү амин дэмээр баялаг байдаг.
Улаан чинжүү
Улаан чинжүү нь нимбэгнээс 5 дахин их С амин дэм агуулдгаар барахгүй түүнд цусны даралтыг зохицуулах цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй амин дэм байдаг.