Прокурорын тангараг өргөлөө

IMG_6790Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 40  дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасны дагуу  УЕПГ-ын Тамгын газрын дэд дарга Д.Дагвасүрэн, УЕПГ-ын Тамгын газрын Дотоод ажил хариуцсан хяналтын прокурор О.Машбат нар 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу тангараг өргөлөө.

Тангараг өргөх ажиллагааг Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай нээж, прокурорын нэр хүндтэй ажилд томилогдсонд баяр хүргэж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Тангараг өргөх ажиллагаанд Улсын Ерөнхий Прокурорын туслах Прокурорын сургалтын төвийн дарга Д.Болд,  ХМОНХА-ны дарга Т.Сүхбаатар болон прокурор ажилтнууд байлцлаа.

IMG_6807 IMG_6844

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …