Монгол орны ой мод жилээс жилд багасч байгаа учраас мод ,модон бүтээгдэхүүний импортыг дэмжиж, гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөж байгааг БОНХЯ-аас мэдээллэв.
Тодруулбал, ШӨХТГ, БОНХЯ хамтран мод, модон бүтээгдэхүүнээр үйл ажиллагаа явуулж буй захуудаар хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнд Улаанбаатар хотод энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 41 захаас ердөө ганц стандартын шаардлага хангаж ажилладаг нь тогтоогджээ.
Захуудын ажиглагдаж байгаа нийтлэг зөрчил нь гарал үүслийн гэрчилгээгүй мод зардаг гэнэ. Энэ нь хулгайн мод бэлтгэдэг томоохон сүлжээний хууль бус арга ажиллагааг өөгшүүлж байгаа гэдгийг ШӨХТГ-аас мэдээлсэн юм. Мөн банз, палкны хэмжээ улам багасч, хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд 125 м.куб модноос 8,3 тэрбум төгрөгийн хохирол учруулдаг аж.
Тиймээс стандартын шаардлаг хангаж ажиллаагүй, зөрчилтэй нэг захын үйл ажиллагааг хааж, есөн захад долоо хоногийн хугацаанд зөрчлөө арилгах шаардлаг хүргүүлжээ. Хулгайн мод бэлтгэх үйл ажиллагааг таслан зогсоох ажлын хүрээнд тээврийн товчоо болон хот руу орж ирдэг пост, харуул хамгаалалтын цэгүүдэд хяналтын камер ажиллуулж байгаа нь үр дүнгээ өгч байгаа гэнэ.
Г.Сонор ugluu.mn